Мауризио Занфанти гэх эр Италийн PLAYBOY  гэх хочоороо олон нийтэд танигдсан нэгэн байжээ. Түүний хувьд олон мянган эмэгтэйтэй энгэр зөрүүлсэн гэдгээрээ ийм хоч сэтэртэй болжээ

17 настайгаасаа эхлэн жуулчдад үйлчилдэг тэрбээр удалгүй Римини гэх шөнийн цэнгээний газрын идэвхжүүлэгчээр ажиллах болсноор хүүхнүүдтэй ороолцолдож эхэлжээ. 

Риминигийн Ромео гэж хожим нь нэрийдсэн тэрбээр амьдралын хугацаандаа 6000 гаруй эмэгтэйтэй учирсан гэж ярьдаг байжээ. Тэдний ихэнх нь Риминигийн наран шарлагын газар ирсэн жуулчин бүсгүйчүүд аж. Түүний хувьд нэг зуны турш 200 гаруй залуухан бүсгүйтэй учирдаг байсан гэнэ. 
Зуны улирал дууссаны дараа өвлийн саруудад Скандинавын аялал жуучлалын агентлагт ажилладаг байсан ба түүний хувьд олон эмэгтэйтэй унтсан гэдгээрээ мөн л олон газраас ажлын санал авдаг давуу талтай болжээ. 

Харин түүний хайр дурлалын явдал саяхан эцэс болсон бөгөөд 63 настай тэрбээр зүүн Европоос ирсэн 23 настай бүсгүйтэй янаг амрагийн харилцаа үүсгэж байх үеэрээ зүрх хаагджээ. Залуу бүсгүй яаралтай түргэн тусламж дуудсан ч нэгэнт хожимдсон байж.