Амьдралын хүнд хэцүү цаг үе гэр бүлийн гишүүд улам хамтадаа зүтгэн нэгнээ дэмжин туслах ёстой атал зарим нэг хүн тийм биш бололтой. 

Тиан Хайчен гэх хятад эр авто ослын улмаас өрөөл татуу нэг ёсоор бол хөгжлийн бэрхшээлтэй нэгэн болжээ. Харин энэ хүнд цаг үед түүний долоон жил ханилсан эхнэр нь том хүүгээ аван орхин явж өөр бусад танилууд ч нь түүнээс дөлөх болсон байна. 

Ээжийндээ очоод ирье гэж хэлээд эргэн ирээгүй эхнэрийнх нь оронд түүний зургаан настай охин л бүх зүйлийг нь хийж өгөх болжээ. Жиа Жиа охин өглөө зургаан цагт босч, аавтайгаа хамт цаг хагас гаруй хугацаатай биеийн хөшилтийг нь арилгах дасгал хийдэг аж. Үүний дараа аавынхаа шүд ам, нүүр гарыг угаачаад хичээлдээ явдаг гэнэ. 

Түүний явсан хойгуур нь эмээ өвөө нь ирж аавыг нь түр хардаг ч Жиа охин хичээлээ дуусаад л аав дээрээ ирж, хоол унд хийж, гэрээ цэвэрлэх гэх мэт ажлыг бие даах хийдэг болжээ.