Аравдугаар сарын 5-ны байдлаар 39.3 мянган га-г ангилан хадаж, нийт 121.1 мянган га-гаас 169.6 мянган тонн үр тариа, 11.9 мянган га-гаас 151 мянган тонн төмс, 7 мянган га-гаас 80.3 мянган тонн хүнсний ногоо тус тус хураан аваад байна. Одоогийн байдлаар үр тарианы 35.5 хувь, төмсний 92 хувь, хүнсний ногооны 85 хувь, тэжээлийн 35 хувь, тосны ургамлын 18 хувийг хурааж авснаар улсын хэмжээнд ургац хураалтын ажил 54 хувьтай явагдаж байна.

Ойрын өдрүүдэд төв, зүүн аймгуудын газар тариалангийн нутгуудаар ахиухан хэмжээтэй нойтон цас орж, цасан шуурга шуурч, бүх нутгаар эрс сэрүүснэ гэж Ус цаг уур, орчны шинжилгээний газрааv мэдээлж байгаа тул малчид, тариаланчид, аж ахуйн нэгж, байгууллагуудыг цаг агаарын болзошгүй үзэгдлээс сэрэмжлүүлж байна.