Үхэн үхтлээ хүүгээ хайсан ээж
2018/10/08
1928 оны 3-р сарын 10-ны өлөр Кристина Коллинс гэх ээж өөрийн 9 настай хүү Валтерд кино үзүүлэхээр мөнгө өгсөн байна. Гэвч хүү кинотеатраас эргэж гэртээ ирээгүй тул ээж нь цагдаагийн газарт мэдэгдсэн тул цагдаагийн албан хаагчид бүх хүчээ дайчлан 5 сарын турш эрэл хайгуул хийсэн ч хүүгээс ямар ч сураг дуулдаагүй юм. Уг явдлаас 5 сарын дараа буюу 8-р сарын нэгэн өдөр Валтер хүүгийн сураг хаа байсан Иллинойс мужаас дуулдсан тул Кристина уг хүүгийн бүх замын зардлыг төлөн Калифорнид ирүүлжээ. Харамсалтай нь уг хүү түүний төрсөн хүүтэй тун ижилхэн байсан боловч Валтер Коллинс биш байв.
Цагдаагийн албан хаагчид бүр туйлдсан тул уг хэргийг хаажээ. Харин олдсон хүүг түр зүр гэртээ байлгаад үзэхийг Кристинад санал болгосон байна. Эхэндээ тэрээр галзуу хүн шиг уурлаж байсан боловч удалгүй зөвшөөрчээ. Хүүгээ мөн эсэхийг эцсийн байдлаар танихад 3 долоо хоног л хангалттай байв. Тэрээр уг хүүг өөрийн хүү биш гэдгийг нотлохоор ахмад Жонсыг зорин явжээ. Валтерийн хувьд шүдний эмчээр өмнө нь хорхой идсэн шзүдээ эмчлүүлж байсан бол уг хүүгийн яг тухайн шүд нь цоо эрүүл байсан нь эцсийн байдлаар тодорхой болсон юм.
Уг нөхцөл байдлыг үл харгалзан ахмад Жонс хүүг мөн хэмээн зүтгэж Кристинаг сэтгэцийн хувьд эрүүл болсон гэж үзэн хүчээр сэтгэцийн эмнэлэгт 10 хоногийн турш хэвтүүлсэн байна. Түүнийг эмнэлэгт хэвтсэний дараа гэрт нь байсан бяцхан хүүгийн санаа нь зовж өөрийгөө Валтерд биш гэдгээ хүлээн зөвшөөрсөн юм. Үнэн хэрэгтээ түүнийг Артур Хачкинс гэх бөгөөд гэр бүлийн хүчирхийллийн улмаас гэрээсээ зугтан явж байсан хүү байжээ. Харин түүнийг хүүтэй нь андуурсан явдал нь АНУ-аар хөндлөн аялах сайхан боломж гэж үзсэн тул тэрээр Калифорнид ирсэн тухайгаа хэлжээ. Уг явдлын дараагаар Коллинсийг сэтгэцийн эмнэлгээс гаргасан бөгөөд шүүх хурлаас ахмад Жонсийг 10,800 доллараар тогороор шийдвэр гарсан юм. Коллинс уг мөнгийг хүүхдээ үргэлжлүүлэн хайх ажиллагаанд зориулахаар төлөвлөж байсан ч ахмад тэр мөнгийг хэзээ ч түүнд төлөөгүй юм.
Цагдаагийн албан хаагчид хүүг үргэлжлүүлэн хайж эхэлсэн боловч тэд бүгд үнэн хэрэгтээ хүүг Стуарт Норткотын нэгэн золиос болсон хэмээн итгэж байв. Тэрээр Лос Анжелес орчмоор цуврал аллага үйлддэг нэгэн этгээд байжээ. Уг эр хэдийнээ шүүхээс цаазын ял авсан бөгөөд бага насны гурван хөвгүүний амийг хороосон хэрэгт буруутгагдсан юм. Мөн түүний гэрээс яг Валтерийн тухайн үед өмсөж байсан хувцас нь олдсон нь асуудлыг бүр ч ойлгомжтой болгосон байна. Гэвч уг алуурчин Валтер Коллинсийг амийг хөнөөсөн гэдгээ хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд хүүгийн цогцос ч олдоогүй юм. Бүсгүй ч үүнд итгэхийг хүсэхгүй байгаа нь ойлгомжтой байлаа. Хамгийн эмгэнэлтэй нь Кристина Коллинс өөрийн бүхий л амьдралыг хүүгээ хайхад зориулсан бөгөөд 75 насандаа Лос Анжелес хотод нас барах хүртлээ тасралтгүй өөрийн хүүг хайсан байна.
Калифорни мужийн хүүхдийн алуурчин Стуарт Норткот