Бензиний үнэ 60-80, дизелийн үнэ 90-100 төгрөгөөр нэмэгджээ
2018/10/09
Ам.долларын ханш чангарч өнөөдрийн байдлаар 2,568 төгрөгт хүрэв. Үүнийг даган өнгөрөгч амралтын өдрүүдэд шатахууны үнэ нэмэгджээ.
Тодруулбал, бензиний үнэ 60-80 төгрөгөөр, дизелийн үнэ 90-100 төгрөгөөр нэмэгдсэн байна.Энэ удаагийн үнийн өсөлт нь ам. долларын ханш өссөнтэй холбоотой гэж шатахуун импортлогчид тайлбарлаж буй юм.
Өнөөдрийн байдлаар:
- Петровис компанийн шатахуун түгээх станцууд АИ-92-ыг 1,885, АИ-95-ыг 2,215, Дизель түлшийг 2,245 төгрөгөөр;
- ТЭС Петролиум ХХК АИ-92-ыг 1,890, АИ-95-ыг 2,150, Дизель түлшийг 2,250 төгрөгөөр;
- Шунхлай ХХК АИ-92-ыг 1,885, АИ-95 шатахууныг 2,220, Дизель түлшийг -2,245 төгрөгөөр;
- Магнай Трэйд ХХК АИ 92-ыг 1,890, АИ-95-ыг 2,150, Дизель түлшийг 2,250 төгрөгөөр тус тус худалдаалж байна.
Харин зарим шатахуун импортлогчид, тухайлбал Содмонгол, Синчи Ойл зэрэг компаниуд одоогоор үнээ нэмээгүй байгаа юм. Энэ талаар тус газруудаас тодруулахад "Өнөөдрийн байдлаар нэмэгдээгүй байгаа ч, цаашид нэмэгдэнэ. Долларын ханш өдөр ирэх тусам чангарч байна" гэсэн хариуг хэлж байв.
Өдрийн сонин
Хүннү · 2018/10/10
ОХУ тонн дизель түлшинд 91 ам. доллар нэмжээ. Энэ нь 1 л-т 0.091 цент буюу 233,87 төгрөг нэмэгдхээр болжээ. 2160 төгрөг байсан бол одоо 2393,87 төгрөг болно. Энэ бол бодит үнэн шүү. Бид цэвэр гадны хараат улс гэдгээ санаж явах хэрэгтэй.