Хувцас загварын тухай хамгийн шилдэг зөвлөгч найман "Инстаграм" хуудас
2018/10/10
1. HYPEBEAST
Хувцас загвар, урлаг, хөгжим, дизайн, амьдралын хэв маягуудтай холбоотой шинэлэг, чанартай, найдвартай мэдээллүүдийг цаг алдалгүй хүргэдэг www.hypebeast.com-ийн албан ёсны инстаграм аккаунт. Streetwear, street fashion, underground тал руугаа илүү давамгай байдаг юм шиг санагддаг. Зөвхөн хувцсаар зогсохгүй, ер нь л сүүлийн үед трэнд болж байгаа зүйлсийн мэдээллийг хүргэх болно. #hypebeast #dope
2. LOOKBOOK
Цэвэр хувцас загварын сайт болох www.lookbook.nu-гийн инстаграм аккаунт. Мэдээллийн вэбсайт гэхээсээ илүү фашион блоггерууд, сонирхогчдын нэгдсэн блог гэж хэлчихэж болох учраас дуусашгүй олон зурагтай байдаг. Хэрвээ lookbook.nu-д та өөрийн зургийг хийхгүй, зөвхөн хүмүүсийн хувцаслалтаас санаа авъя гэж бодож байгаа бол инстаграм аккаунтыг нь дагахыг санал болгож байна. Дэлхийн өнцөг булан бүрт байх янз бүрийн загварын мэдрэмж, стильтэй хүмүүсийн хувцаслалтаас суралцаарай.
3. VOGUEMAGAZINE
Дэлхийд алдартай загварын сэтгүүл болох Vogue-ийн албан ёсны инстаграм аккаунт. Сэтгүүл болон сүүлийн үеийн загварын сонин хачинг цаг алдалгүй хүргэдэг. Илүүц тайлбар хэрэггүй болов уу, бид нар өнөөх Vogue-ийн талаар ярьж байна шүү дээ! www.vogue.com #vogue
4. KOREANMODEL
Солонгосын загварын ертөнц өвөрмөц, өөрийн гэсэн өнгө төрхтэй байдаг. Энэ аккаунтаасмаш өөр taste мэдрэгддэг. Загварын сэтгүүлүүд дээр тавигдсан мэргэжлийн зургуудаар баялаг. www.koreanmodel.tumblr.com #asianfashion
5. OOTDMAGAZINE
Ootd= Outfit of the day= Өнөөдрийн хувцас. Өдрийн тутмын хувцаслалтын санаануудыг эндээс авч болно. Нэрнээс нь болоод ч тэр үү, юу өмсөхөө мэдэхгүй гашилж байх үедээ энэ аккаунт руу орчихдог юм. Зурагнуудыг нь хараад төстэй хувцас байвал заримдаа шууд автоматаар хослуулаад өмсчихөөр их цаг хэмнэдэг :P www.ootdmagazine.com#whattoweartoday #ootd
6. OOTDMEN
Ихэнх фашион аккаунтууд зөвхөн эмэгтэй хүмүүст зориулсан постууд давамгай оруулдаг бол энэ аккаунтыг дагаснаар эрчүүд маань зөвхөн эрэгтэй хувцаслалтын санаа, сонирхолтой загварын зургуудыг харж болох нь ээ. #ootdmen #mensfashion
7. LE21EME
Le 21ème "SAY IT WITH ME: Luh Van-Tay-Uh-Nee-Emm. This is NOT a street style blog!” Гэхдээ л яах аргагүй гудамжинд харц булаам дэгжин хувцасласан хүмүүсийн зургуудаар дүүрэн аккаунт. Зурагчин нь ийш тийш их аялж зураг дардаг болохоор урын сан баялаг бөгөөд эндээс олон улсын загварын хандлага, өнгө төрхүүд харагддаг. www.le21eme.com#streetfashionphotography #fashionweek