Сингапурын тэрбумтан Kим Лим Монголчуудад туслахаар энэ сарын 22-нд ирнэ
2018/10/20
Сингапур улсын тэрбумтан Петер Лимийн өв залгамжлагч Ким Лим Монгол улсад энэ сарын 22-ны өдөр ирэх гэж байна. Тэрбээр манай улсын амьжиргааны түвшин доогуур өрх болон орон гэргүй, өнчин хүүхдүүдэд туслах зорилгоор зочлох гэж байгаа аж.
Сингапурын баячуудын нэг Билли Лим түүнийг Монголчуудад туслахыг санал болгосон байна. Мөн өвлийн тэсгим хүйтэнд орон гэргүй гудамжинд даарч зогсоо монгол хүүхэд болон ээжийн гэрэл зургийг тэрбумтан Ким Лим олж харан, тэдэнд тусламжийн гараа сунгахыг хүсчээ.
Тэрбээр олон хүүхэдтэй өрх толгойлсон ээжүүдэд гэр тараах аж. Сонгинохайрхан дүүрэг нь Улаанбаатар хотод ядуу амьдралтай айл өрхийн тоогоор тэргүүлдэг бөгөөд энэ дүүргийн олон хүүхэдтэй орон гэргүй ээжүүд тэрбумтан Ким Лимийн тусламжтайгаар орон гэртэй болох нь ээ.
Петер Лимийг Испани улсын Валенсиа хөл бөмбөгийн багийн эзэмшигчээр нь дэлхий нийт мэддэг бөгөөд McLaren болоод английн Мanchester зочид буудлыг эзэмшигч, эрүүл мэнд болоод үнэт цаасны зах зээл дэх дэлхийн томоохон тоглогчдын нэг юм. Түүний охин Ким Лим монголын орон гэргүй, өнчин ядуу иргэдэд туслах халуун сэтгэл өвөртлөн ирэх гэж байна.
Тус улсад “гүнж” хэмээн өргөмжлөгддөг түүний охин Ким Лим монголын орон гэргүй, өнчин ядуу иргэдэд туслах халуун сэтгэл өвөртлөн ирэх гэж байна.
Эх сурвалж: Shuud.mn
Зочин · 2018/10/21
jinhene yaduu humus deni duslaj chadwal yahaw daa
Сайдад алуулав · 2018/10/21
Янданд шүүлтүүр тавьж утааг дэлхийн түүхэнд анх удаа байхгүй болгох гэж байгаа гайхамшигийг үзэх гэж ирж байгаа юм байхгүй юу яг эинхэнээсээ бол