Гурван настай хүүхэд угаалгын машины сэгсрэгчинд гацжээ
2018/10/26
Эцэг эх, асран хамгаалагчид анхаарал болгоомжгүй байсны улмаас бага насны хүүхэд гэмтэж болзошгүй тохиолдол өчигдөр болсон. Тодруулбал, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд Н /3 настай, эмэгтэй/ хагас автомат угаалгын машины сэгсрэгч дотор орж гацсан байна. Үүний дагуу Нийслэлийн Аврах ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 6 км замыг туулан 10:42 цагт очиж, угаалгын машиныг бүрэн задалж гарган аюулгүй болгож, ээж А-д хүлээлгэн өгчээ.