Норвегичуудын дуртай хоол буюу чанасан толгой
2018/10/30
Улс орон бүр л өөрийн гэсэн онцлог бүхий уламжлалт хоолтой. Тэгвэл Норвегийн үндэсний гэх нэгэн хоолны төрөл манай иргэдийн хэрэглэдэг хоол хүнстэй тун төстэй аж. Гэхдээ энэ хоол нь дэлхийн бусад орны хүмүүст тун содон, өвөрмөц хоолд тооцогджээ.
Скандинавын орнуудад энэхүү амтат хоолоо Салмахов гэж нэрлэдэг бөгөөд энэ нь хонины чанасан толгой юм. Өмнө цагт энэ нь скандинав хүмүүсийн дунд борог амьдралтай хүмүүсийн хоолонд тооцогдож байсан бол одоо бол тэдний хамгийн дуртай хоолны нэг болжээ. Гадаад иргэдийн хувьд энэ хоол тун содон харагддаг бол манай монголчуудад жирийн л нэг хоол хүнс билээ.