Хөвсгөл аймагт алга болсон БНХАУ-ын хоёр иргэнийг хүч нэмэгдүүлэн хайж байна
2018/11/01
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумаас аялахаар гараад сураггүй болсон БНХАУ-ын хоёр иргэнийг хүч нэмэгдүүлэн хайж байна. Тодруулбал, БНХАУ-ын харьяат иргэн эрэгтэй 25 настай М, 28 настай эмэгтэй Г нар аравдугаар сарын 18-ны өдөр ууланд гурав хоног аялаад ирнэ гэж яваад сураггүй байгаа юм.
Тэднийг сураггүй алга болсон тухай дуудлага аравдугаар сарын 25-ны өдөр аймгийн Онцгой байдлын газарт бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын алба хаагчид болон орон нутгийн иргэд нийлэн нийт 32 хүний бүрэлдэхүүнтэйгээр эрэн хайх ажиллагааг өнөөдрийг хүртэл зохион байгуулсан ч үр дүнд хүрэхгүй байгаа юм. Ингээд Хатгал тосгоны Ар гол гэдэг газар тосгоноос баруун хойд зүгт 45 км-т хээрийн удирдлагын штабыг байгуулсан байна. Тус аймгийн Онцгой комиссын өчигдөр /2018.10.31/ өдрийн 17 дугаар хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ё.Пүрэвсүрэнгээр ахлуулсан нийт 18 алба хаагч, 2 автомашинтай хүч нэмэгдүүлэн ажиллахаар 18:00 цагт Хатгал тосгонд очжээ. Өнөөдөр /2018.11.01/ 08:00 цагаас хүч нэмэгдүүлсэн багаар эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн аж.
saihanbileg · 2018/11/01
muu hujaagiin tagnuuluud yugaa shinelj yawaa bol hodloj bgaa bvgdiin ideed amid yawaa bhdaaa
ggg · 2018/11/01
huurhii hyatad duu nar yamar atsaa hiij zugaaldag bnaa eregtei alaad huuhniig ni taigiinhan huuhed hiij tsusaa holduulah geed awsan bhaa daa kino zzohiol shig bn uu
Зочин · 2018/11/01
hujaa nariig haij horongo mongo zarah yamar shaardlaga bnaa ter chigt ni hayahgui yu
Зочин · 2018/11/01
uhaj awah yu bna gl olow dolow gl teneel yawj bga bz tsetseg nawch urgamalch uhaad zvgeer yawah bish