Хөшигийн хөндийн нисэх онгоцны шинэ буудлын 51 хувийг Японы талд олгосон уу
2018/11/07
Өнөөдөр цахим орчинд Засгийн газрын тогтоолын хуулбар бичиг тарж олон хүний анхаарлыг татаж байв. Учир юу гэвэл энэхүү тогтоолд шинээр байгуулж буй нисэх онгоцны буудал барих менежментийн төслийг хэрэгжүүлэхэд хамтарсан хуулийн этгээдийн Японы талд 51 хувь, Монголын талд 49 хувь байхаар тогтоосон заалт сонирхол татаж байлаа.
Энэ талаар хардаж сэрдэх хүн олон байснаас гадна зарим нэг нь манайх сайхан нисэх онгоцны буудалтай гэж бодож байтал хүнийх байж гэх сэтгэгдэл байсан. Ямартаа ч олон нийтэд ил болсон энэ тогтоолын талаар удахгүй тодорхой болох биз.
Энэхүү ажлыг гэхдээ өөр талаас нь харвал Концесс гэрээгээр хийсэн ч байх магадлалтай. Учир юу гэвэл 42 гаруй тэрбум төгрөгийн өртөгтэй том хөрөнгө оруулалтыг шууд төлөх эсвэл менежментийн гэрээгээр ашгаас нь төлөх гэх мэт сонголтой тохиролцоо хийсэн болов уу гэж таамаглаж байгаа юм. Тиймээс үүнийг тодорхой болгохын тулд шинэ нисэх онгоцны буудлын барилгын анхны захиалга, гэрээний заалтаас харж байж л эцсийн дүгнэлтийг гаргах хэрэгтэй. Монгол Улсын Засгийн Газраас захиалж мөнгөө өгөөд хийлгэсэн үү эсвэл Японы тусламжаар уу эсвэл өөр нөхцөлөөр үү гээд энэ ажлын талаар асуух зүйл их байгаа.
Түүний дараа л энэ буудал үнэхээр манай улсынх уу эсвэл хувь эзэмшигчийнх үү гэдэг нь ил болох юм.
Дэмжигч · 2018/11/11
Монголын тал 51хувь авчихвал нэг махан толгой сайд гараад л японуудын мэнэжмэнтийг зөрчих нь мэдээж шүү дээ.
Нисэхийн хүн · 2018/11/09
За буудлын 51 хувь биш буудлыг удирдаж үйл ажиллагааг нь явуулах менежементийн 51 хувь шүү дээ. Олон зуун саяын үнэтэй буудлын барилга байгууламж Монголын 100 хувь өмч хэвээрээ.
Зочин · 2018/11/08
Энэ хэргийг маш сайн үалгах хэрэгтэй ард нь аймаар том авилга явж байна. ИНЕГ гэдэг газар ЗТХЯ тайгай яг адилхан бузартаад удаж байна. 60 тэрбумынхан дүүрсэн. тжр Миеэгийн бичлэгт гарч буй нөхдүүд энэ газар дүүрсэн