"Хагас бие"-тэй ч амьдралд бууж өгөөгүй Зион Кларк
2018/11/09
Зион Кларк бол төрөлхийн хагас биетэй төрсөн нэгэн. Гэсэн ч тэр амьдралд хэзээ ч бууж өгөөгүй юм. Өдгөө 20 настай Зион Нью Филаделпи хот дахь Кент Улсын Их Сургуулийн Түшкаравагийн Их Сургуульд суралцаж төгссөн бөгөөд 7 настайгаасаа бөхийн спортоор хичээллэж эхэлжээ.
Түүний гадаад төрх нийгэмд бусад хүмүүстэй ижил тэгш амьдархад саад болдог ч тэрээр "Бөхийн үед тулгардаг саад бэрхшээлүүд намайг өдөр тутмын амьдралд бэлтгэдэг" хэмээгээд "Спорт надад тэвчээр, тэсвэр хатуужлыг заадаг" гэжээ. Зион одоо өөрийн төгссөн сургуульд бөхийн дасгалжуулагчаар ажилладаг бөгөөд фитнессээр тогтмол хичээллэдэг байна.
Түүний амьдралын тухай өгүүлэх "Zion" богино хэмжээний киног "The eleven minute film" бүтээжээ. Кино 11 минут үргэлжлэх бөгөөд NETFLIX-ээс үзэх боломжтой гэнэ. Тус баримтат кино "Атланта кино наадам", "Оскар"-ын кино наадамд шилдэг баримтат киногоор нэрлэгдэж байжээ.
www.Seen.mn
Zochin · 2018/11/11
Super