ФОТО: Дуучин Мадоннагийн 18 настай үеийн нүцгэн зургууд
2018/11/21
Дуучин Мадоннагийн 18 настай үеийн нүцгэн зургууд ил болжээ. Тус зураг нь 1977 онд “Крейтив артс” урлагийн хүрээлэнгийн дарсан бүтээлүүд аж. Тухайн үед Мадонна Мичиган мужийн Энн Арбор хотод амьдардаг байсан бөгөөд гэрэл зургийн студитэй гэрээ байгуулж ажиллаж байв.
Тэрээр Мичиган хотын Бэй-Ситид төрж өсөн, 1977 оноос Нью-Йорк хот руу шилжин их урлагйн гараагаа бүжгийн төрлөөр эхлүүлжээ. Дараа нь рок хөгжмийн хамтлагт орж, 1983 онд анхны цомог нь хэвлэгдэж байлаа. Түүний ээлж дараалан гаргасан бүхий л цомгууд нь дууны бичилт, хөгжмийн хэмнэл зэргээрээ ихэд онцгойрон нэрд гарч байсан бөгөөд бэлэн болсон уран бүтээлээ клипжүүлсэн хойно нь ч бүр илүүтэйгээр алдаршуулсан. “Like a Virgin”, “Papa Don’t Preach”, “Like a Prayer”, “Vogue”, “Frozen”, “Music”, “Hung Up” болон “4 Minutes” зэрэг дуунууд нь дэлхийн улс орнуудын хөгжмийн жагсаалтуудыг тэргүүлж байсан билээ.