Япон  улсын иргэн Шоу Оцүки үсчин хийдэг. Тэрээр мэргэжилдээ хайртай бөгөөд хүний үс засалт гадаад төрхөнд ямар их нөлөө үзүүлдэг болохыг баталхыг зорьжээ.

Шоу Оцүки өөрийн үйлчлүүлэгчдийн үсийг засахын өмнө ба дараахи зургийг авч цахим хуудсандаа оруулдаг гэнэ. Энэ нь түүнийг улам алдартай болгож гоо сайханд үс засалт хамгийн чухал байр суурь эзэлдэг гэдгийг харуулах зорилгодоо ч хүрч чадсан байна.

Тэр хэрээр түүнийг зорих үйлчлүүлэгчид тасрахгүй болсон гэнэ. 

www.Seen.mn