55 настай кино найруулагч Квентин Тарантино 35 настай дуучин бүсгүйтэй гэрлэв
2018/11/30
Холливуудын сод найруулагчдын нэг Квентин Тарантиногийн хурим өчигдөр Беверли Хиллд боллоо. Түүний сүйт бүсгүй нь Израилийн дуучин, загвар өмсөгч Даниел Пийк аж.
Квентин, Даниел хоёр есөн жилийн өмнөөс бие биенээ мэддэг ч 2017 оны зун хамтран ажиллах болсноор дотносжээ. Сүйт бүсгүй Тарантиногоос 20 насаар дүү бөгөөд энэ хурим тэдний хэн хэнийх нь хувьд анхны гэрлэлт юм.
Квентин Тарантино өмнө нь гэрлэж байгаагүйгээ цаг зав байхгүйгээр тайлбарладаг байлаа. Тэрбээр "Ажил миний бүх цагийг авдаг. Кино хийгээд эхлэхээрээ би өөр юу ч хийдэггүй. Надад эхнэр байхгүй, хүүхэд байхгүй. Ажилд саад болох юу ч байхгүй" гэж хэдэн жилийн өмнө хэлсэн удаатай.