”Miss World 2018” тэмцээнд ОХУ-г төлөөлөн оролцож буй мисс Наталья Строева
2018/11/30
Орон орны үзэсгэлэнтэй, сайхан бүсгүйчүүдийг нэгэн дор цуглуулж чаддаг "Miss World 2018" тэмцээн 12 дугаар сарын 8-ны өдөр БНХАУ-д болох гэж байна.
Энэхүү тэмцээнд "ОХУ" нөлөө бүхий өрсөлдөгч орон байсаар ирсэн. Энэ жил ОХУ-г төлөөлөн Наталья Строева гэх үзэсгэлэнт бүсгүй оролцож байна. Тэрээр 1999 онд төрсөн, энэ жил 19 настай.
"Miss Russia 2018" тэмцээнд дэд байр эзэлж "Miss World 2018"-д оролцох эрхтэй болсон юм
Наташа Оросын зүүн хойд хэсэгт орших Сакха мужийн Якутск хотод төрсөн. Тэрээр "Оросын Үндэсний Анагаах Ухааны Их Сургууль"-д сурч Москвад амьдарч байгаа.
Наташа сургуулиа төгссөнийхөө дараа эмчийн мэргэжлээрээ ажиллана гэсэн төлөвлөөгөөтэй байгаагаа илэрхийлжээ. Natasha Stroeva 2018 оны "Miss World" тэмцээнд орохоос өмнө 2018 оны 1-р сард "Miss Yakut 2018"-д тэргүүн байр эзэлснээр "Miss Russia 2018"д оролцох эрхтэй болсон юм.
2018 оны 9-р сард ОХУ нэгэн мэдэгдэл гаргасан нь "Miss Universe 2018" тэмцээнд "Miss Russia 2018"-н эзэн Yulia Polychikhina өрсөлдөж харин "Miss World 2018" тэмцээнд дэд байрын шагналт Natasha Stroeva оролцохоор болж, Хятадын Саняа хотыг зорих болсон юм.
Эх сурвалж: Emegteichuud.mn
Зочин · 2018/12/01
huiten hartstai ym bna