Зул сарын гацуурын тоглоом бол хамгийн чухал чимэглэлийн нэг. Тэгвэл удахгүй болох шинэ жилийн баяраар гацуурандаа архитай, вискитэй тоглоомоор чимэглэл хийвэл ямар санагдаж байна. 

Английн Lakes нэртэй архи, дарс үйлдвэрлэгч компани зул сарын баярын гацуурын тусгай тоглоом гаргажээ. Энэхүү тоглоом дотроо архи болон вискитэй аж. Тоглоом тус бүр 50 милилитр хэмжээний согтууруулах ундаатай. 

Нэг бөөрөнхий тоглоом нь 24 долларын үнэтэй бол багцандаа зургаан тоглоом бүхий 41 долларын үнэтэй. Тоглоомуудад Британи виски болон архи хийжээ.