Дорноговь аймгийн Улаанбадрах, Зүүнбаян сумдад 15 жилийн турш хайгуул явуулж байгаа Францын “Кожегоби” ХХК үйл ажиллагаандаа багагүй зөрчил гаргасан бөгөөд үүний улмаас нутгийн иргэд ч хохироод байгаа билээ.  Тодруулбал,

·         Өрөмдөлт хэрэглэсэн бохир ус хадгалах нүхээ гялгар уутаар доторлосон ч, тэр нь урагдаж цоорон, бохир ус хөрсөнд шингэж байсан,

·         Өрөмдлөг хийж буй газарт ашиглаж буй усанд цацрагийн хэмжээ байгальд байвал зохих хэмжээнээс 4 дахин их байсан (0,52-0,80 μSv/h) зөрчлүүд нэмж илэрсэн.

·         Цооног тус бүрийн байршлыг харуулсан зураглалгүй;

·         Цооногуудыг өрөмдөж дууссаны дараа хүлээлгэж өгөх ажил хангалтгүй;

·         Шаврын цэг дүүрснийг цэвэрлээгүй;

·         Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний энэ жилийн зардлын 50 хувийг орон нутгийн дансанд оруулаагүй.

·         2013 оны 5-р сарын эxээр Голомт-ЦЭХ, Гал Үндэстэн холбооны идэвхтнүүд урьд гарч байсан зөрчлүүд давтагдаж байгааг баталгаажуулсан. Жишээлбэл, уурхайн ойролцоо DC 374 пайзтай талбай дээр цацрагийн төвшин хэвийн хэмжээнээс 9 дахин их байсан нь тогтоогдсон (цагт 1,8 микрозиверт байсан нь зөвшөөрөгдсөн хэмжээ болох 0,2микрозиверт/цагт-аас 9 дахин их), өрөмдлөгийн шавар шороог асгадаг Шар Довын цэгт цацрагийн төвшин хэвийн хэмжээнээс 2 дахин их байсан нь тогтоогдсон зэрэг зөрчил гаргасан байгаа юм.  

Энэ мэтчилэнгээр “Кожегоби” ХХК-ийн гаргасан багагүй алдаа, зөрчлийн улмаас нутгийн иргэд хохироод байна. Тодруулбал:

·         2013 оны 3-р сарын 11-нд Мал эмнэлэг, үржлийн газраас (МЭҮГ) 2012.11.28-наас 2013.1.31-нд малчин Д.Норсүрэнгийн сууринд 19 тугал учир битүүлгээр эндсэний шалтгааныг тодруулах зорилгоор Улаанбадрах сумаас авчирсан дээжис материал дээр цацрагийн болон хүнд элементийн агуулга тодорхойлох шинжилгээг Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори (УМЭАЦТЛ) болон Геологийн төв лабораторид хийсний дүнд цацрагийн болон хүнд металлын ужиг явцтай хордлого мөн гэж тогтоосон.

·         Дорноговийн малчдад учирсан хор хохирол
Сумын хорогдсон мал 2008 онд 14, 2009 онд 8, харин 2010 онд 2885, 2011 онд 207, 2012 онд 325 болсон байв. 2010 онд туршилтын олборлолтын бэлтгэл ажилтай холбоотойгоор олон мал хорогдсон байж болох юм, судлах хэрэгтэй гэж цөмийн эсрэг идэвхтнүүд үзэж байна.
2012-2013 онд хоёр нүд сохор, атанга, үсгүй, хүн толгойтой, эрүүгүй, дутуу эрүүтэй, явж чадахгүй, уруул сэтэрхий, гурван хөлтэй, хоёр толгойтой зэрэг 18 төлийн гажиг согогийг албан ёсоор баталгаажуулжээ

·         Нутгийн иргэдийн дунд үс халцрах, биеэр юм туурах, ханиалгах зэрэг шинж тэмдэг нийтлэг илрэх болсны зэрэгцээ тус сумын иргэдэд эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ хийхэд дийлэнх нь элэгний өөрчлөлттэй гарсан.
 

Энэ бүхэн нь ундны усыг  бохирдуулсантай шууд холбоотой юм.  Гэхдээ “Кожеговь” ундны усыг бохирдуулаагүй хэмээн мэдэгдэж байсан.  Харин өнгөрсөн намар хайгуулын талбайд байгаа айлуудыг нүүлгэжээ. Тодруулбал 10 гаруй айлыг 20 км алсад буулгаж, хэд хэдэн худгийн цооног гаргаж өгсөн байдаг.  “Арева”-гийн өрөмдлөгийн дараа Улаанбадрахын гүний усанд ямар нэгэн байдлаар өөрчлөлт орсон нь тодорхой гэж хардаж болох. Хэрэв өөрсдийн үйл ажиллагаанд 100 хувь итгэлтэй байсан бол иргэдийг нүүлгэх шаардлагагүй нөгөө талаас  “Кожеговь” ХХК-ийн үйл ажиллагаа нотой гэдгийг илтгээд байна.