Хуулиар биш мухар сүсгээс болж хүмүүсийг ажлаас халах нь зөв гэж үү
2014/02/14
Сүүлийн үеийн гол сенсаци бол төрийн золголтын тавагны идээг буруу өрсөн, тэрнээс болж гурван хүн ажлаасаа халагдсан гэх шуугиан байлаа.
Боов буруу өрснөөс болж халагдсан гурван хүний тухайд том нүгэл хийлээ гэж хүмүүс шүүмжлэхээс бус том хууль зөрчлөө гэж ярих хүн нэг ч алга. Хууль зөрчөөгүй юм бол ажлаасаа халагдах учиргүй дээ. Энэ тухай Төрийн ёслолын албаны дарга Ж.Сэрээжаваас асуулаа.
-Цагаан сараар төрийн өндөрлөгүүдийн өмнөх тавгийн идээг 10 үеэр зассан үйлчилгээний ажилтнуудыг ажлаас нь халсан гэж үнэн үү?
-Үнэн. Төрийн тусгай хамгаалалтын газрын үйлчилгээний тасгийн гурван хүн ажлаасаа чөлөөлөгдсөн. Төрийн ёслолын албанаас ч холбогдох ажилтан, удирдах албаны хүмүүс хариуцлага хүлээсэн байгаа.
-Боов буруу өрсөн нь ажлаас халах шалтгаан мөн үү?
-Та надаас тодруулга авч байгаа учраас л би танд хариулж байна.
Бид хоёрын яриа ердөө энэ. За ингээд ул боов сондгой биш тэгш өрсөн хэргээр гурван хүн /үүнээс ч олон хүн хариуцлага хүлээсэн бололтой.сурв/ ажилгүй болдог юм байна. Үүндээ тулсан бол ул боов өрөхөд баримтлах наад тэгш сондгой ёс чинь мухар сүсгийн нэг хэлбэр юм. Зовлон, жаргал гэж заавал өрөх ёстой гэж хаана ч хуульчлаагүй. Тэр дундаа төрийн ёслолын арга хэмжээний ул боовыг 5,7,9 үеэр өрнө гэсэн хууль хаана ч байхгүй. Мухар сүсгээс болж, ул боов буруу өрлөө гэж хүмүүсийг ажлаас нь халсан нь буруу. Ядарсан гурван цэвэрлэгч тэр боовыг нь өрсөн байгаа л даа. Тэгээд л халсан байгаа. Энэ гурвын нийгэмд хийгээд, Монголын төрд учруулсан хор хохирол юу байгааг дарга нараас нь асуухад хэлэх үг байхгүй нь тодорхой.
Ер нь бол ертөнцөөр дүүрэн мухар сүсгийн яриа байдаг юм шүү дээ. Дийлэнх улс орны төр засаг тэр бүгдээс өөрийгөө авч гараад хөгжил цэцэглэлт өөд бодлогоо чиглүүлээд явж байдаг. Монголчууд бидний бахархал болсон Чингэс хааны нас барахдаа хэлсэн үг байдгийг та бүхэн санаж байгаа байх, "Ёр билгээс болж төрийн аливаа хэргийг цалгардуулахыг хориглоно. Намайг үхлээ гэж Тангудыг дайлаар орохоо зогсоож болохгүй. Юу ч болоогүй юм шиг цааш яв" гэж. Их хааны ийм зарлиг байна. Ихэс дээдсийн ийн уламжлуулж ирсэн зарлиг лүндэн өнөөдөр хэрэггүй гэж үү. Ийм байхад өнөөдөр төрийн ажилд ёр билгийг бодож хүмүүс "цаазлах" нь хэтийдсэн ажил. Чингэс хааны дахин нэг баримтыг дурдаж болно. Тэрбээр өөрийн үзэл санааны их багш болох Хөхчүгийнхээ ууцыг хугалахгүй л байсан байлгүй дээ, мухар сүсэгтэй хүн байсан бол. Ялгаж салгадаг, эрх ашгийн эрэмбэ дараагаа тодорхойлж чадсандаа төрийг төвшитгөж, түмэн олноо нэгтгэж, Монгол Улсыг байгуулсан байлгүй. Явж ирсэн түүх маань ийм байтал мухар сүсэг, мунхарсан үйлдэл өнөөдөр төр засаг хийгээд нийгэмд хавтгайрсан нь сэтгэл эмзэглүүлж байна. Үүнийг төр засгийн зүгээс голчлон дөгөөн дэвэргэж байгаа нь бүр ч болгоомжлууштай. Гал тахих л гэнэ. Галыг эмэгтэй хүн асаахгүй л гэнэ. Энэ бүхэн төр засгийн ордноор болж байгаа үйл явдлууд. Монголын төр айхавтар оролцоотой байгаа. Одоо тэгээд дундад зууны, тэр дундаа шарын шашин орж ирээд арилсан бөөгийн зэрлэг хатуу ёс жаяг эргэж сэргэх нь гэхээс айдас төрмөөр болж байна. Өнөөдөр боов буруу өрлөө гэж хүмүүсийг хуйгаар нь ажлаас халж байна. Энэ мухар сүсгээс үүдэлтэй. Үүнийг ингэж өнөөдрийн төр засаг өөгшүүлээд байх юм бол удахгүй 18 настай онгон охиноор тахил өргөнө гээд давхилдах нь ээ, энэ төрийн зайрангууд. Зуун нялх хүүхэд алж эхийг нь уйлуул, зуун ботго хөнөөж ингийг нь буйлуул гээч рүү явах нь ээ.
Монгол Улс хуультай, хуулийн засаглалтай орон. Тэр хуулийнхаа дагуу л бүх зүйл явах ёстой. Хүмүүс ажиллаж амьдрах ёстой. Хуулиас давсан ёс заншил, мухар сүсэг байх ёсгүй. Ёс заншил, мухар сүсгээр төрийг удирдаж явна гэж байхгүй. Энэ төр засгийнхан улаан цагаан хууль зөрчсөн хамаатан садан, танил талуудаа шоронд явуулах нь байтугай ажлаас зайлуулж чаддаггүй мөртлөө хатсан хавсай илүү өрлөө хэмээн хүмүүсийг олноор нь ажлаас хална гэдэг байж боломгүй асуудал бослоо.
Одоо ажлаас халагдсан тэдгээр хүмүүс ямар хууль зөрчиж ажлаас халагдсанаа хууль шүүхээр тогтоолговол таарна. Тэгээд ч феодалын үеийнх ч юм уу гэмээр төрийн золголт гэдэг энэ нүсэр арга хэмжээг ард түмэн дургүйцэн хэлэлцдэг боллоо. Дургүйцэн яриад өнгөрөх биш дургүйцэн хэлэлцдэг болсон шүү. Насан өндөр ахмад буурлууд, аав ээждээ золгодог уламжлалтайгаас бус төрд золгоно гэж юу байсан юм хэмээн ярьж шүүмжлэх нь их боллоо. Ард түмний ааш аяг ямар байна, ярьж хэлж, шүүмжилж байгаа юмс нь юу байна гэдгээс төр засаг хэрхэн ажиллаж байгаа нь дүгнэгддэг билээ.
П.Хашчулуун
Зочин · 2014/02/17
Энийг бичсэн хүн бол Ардын Намын нэг луйварчингийн гар хөл биз. Ардчилалын арай л өөр бга шүү дээв Ардын Нам бол хусам ч үлдээхгүй иддэг байсан шүү дээ. Одоо зүгээр зайгаа тавь өгөх хэрэгтэй шүү дээ. Одоо болтол ялагдлан ШОК-ноосоо гарч чадахгүй **********тээд явахын. Мул гарууд зүгээр сүйрцгээ
zochin · 2014/02/16
ene chin muhar svseg bish shvv dee ene bol jinhen ajiliin hariutslaga aldaj bna iim tom gazar ajilaad ene jaahan yum deer aldaj bga yum chin uur yumiig basal aldan shvv dee halsan sain bolj manaid hariutslaga baih hergtei shvv dee
Зочин · 2014/02/15
zow shd iim muhar svsgees bolj hvniig halaad baihdaa yaadgin utgagvi yum
Зочин · 2014/02/15
ajlin hariutslaga aldsan gej h**** ni zuw tegeedch zugeer 1 muhar suseg bish shdee yos zanshil ulamjlal muhar susgee yalgaj sur setguulchee
Зочин · 2014/02/15
albaar buruu orson biz tiim bol toriin ordonruu buudsan geh ulsuudtai haritsuulhad iluu har zuildee
Зочин · 2014/02/15
albaar buruu orson biz tiim bol toriin ordonruu buudsan geh ulsuudtai haritsuulhad iluu har zuildee
Зочин · 2014/02/15
Өрсөн хүмүүс нь ч яахав тэрийг байс нэг хянадаг их мэдэшч бгаа ыиз дээ мухар сүсэг гээд монголчууд цагаан сараа хийхээ болих уу сэтгүүлч та ч гэсэн өөрбө мөрөө гргаад л явж бсан биз дээ
Зочин · 2014/02/15
yamar udur bur zolgolt zohion baiguulj bga bish jildee gants udaa tavag zasahad aldaa gargahgui bj bolnoodoo.ugaasaa aldaa gargasan n todorhoi shuudee
Зочин · 2014/02/15
Halagdah ni yu yum, tehdee mongol yos zanshlaa ulandaa gishgesen nuhdiig uur busad talaas ni harj tersluu uzelten l bish bol arai hatuu yum uu daa gej. Ulamjlalt yos zanshil gedeg bol bichigdeegui huuli. Uugaasaa mongol hunii geynd ni bui bolohoor buruu yum aandaa l neg setgeld torood hetsuu baidag bish gej uu? Deedsuud bol uuniig hatuu sahih yostoi shuu dee. Boovny toonoos hamaaraltai baival uur humuus hariutslagyg ni huleel baih daa.
Зочин · 2014/02/15
Ёс заншилаа мэддэггүй бол халагдахаас яахав дээ. Бас арай ч дээ. мэдээж төрийн ордонд ажиллаж байгаа хүн байж идээгээ засаж чадахгүй болохоор яахав дээ
Зочин · 2014/02/15
Uvug deedsees ulamjlagdaj irsen yos zanshilaa muhar suseg gj yaj helj chadaj bnaa ... Chi Mongol hun munuu setguulchee !!! haa taarsan gazraa balbachmaar **** we ...
8888 · 2014/02/15
эхнэр нөхөр хоёр **********ээ хөтлөөд явж байв, адгуусаа унаж чадахгүй тэнэгүүд гэв, эхнэр нөхөр 2 хоёул **********ээ сундлан унаж явбал, адгуус зовоосон тэнэгүүд гэв, эхнэрээ унуулаад өөрөө хөтлөн явбал эхнэрээ эрхлүүлсэн тэнэг эр гэв, нөхөр нь унаад эхнэр явган явбал эмэгтэй хүнийг хүндэлдэлдэггүй бүдүүлэг гэв яах ёстой хорвоо вэ
Зочин · 2014/02/15
ajiliin hariutslaga aldsan l bol halhan zuw sh dee. ymar geriihee ideeg zasj bga bish bvhel butal ulsiin zeregt hamaarah zvil shv dee olon hvnii setgel sanaanii asuudal
Зочин · 2014/02/15
Bas darga nariig ni h****gui yu hj bsan ym Хашчулуунаа чи гэрийнхээ идээг тэгш толгоор ороод баяраа тэмдэглэ юун суртэй юм бэ гд
Зочин · 2014/02/15
huuli muuli geed yuunda umuutdugiin be ugasaal sondgoi toohoor urdugiig tsetserlegiin hvvhdvvd hvrtel medne ajilas h**** ni changa baij bolni gehdee l turiin undurlugiig hutuu hiine gedeg mash tom hariutslaga aldsan
Зочин · 2014/02/15
yaltchgu buruu eum hisen eum chin buruga hulehees yahv hoid solongosd bsn bol tolgoi baihgu ****gu eu