Өнөөдөр аймгийн Засаг дарга Ш.Оргил аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 11 дүгээр хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлыг аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаад өргөн барилаа. 
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцүүлэнэ.Үүнд:
1.Аймгийн 2018 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай
2.Сэлэнгэ аймгийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн явц
3.Сэлэнгэ аймгийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл
4.Зарим газар нутгийг аймгийн тусгай хэрэгцээнд авах тухай
5.Журамд өөрчлөлт оруулах тухай. 
Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 11 дүгээр хуралдаан энэ сарын 12-ны өдөр болно.