Аймгийн Засаг дарга, ЗДТГ-аас санаачлан зохион байгуулан явуулж байгаа 7 дахь удаагийн “УДИРДАХ АЖИЛТНЫ МЭДЭЭЛЛИЙН ЦАГ” АРГА ХЭМЖЭЭ 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр боллоо.  Энэ үеэр аймгийн Засаг дарга Ш.Оргил “Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл”-д зөөврийн компьютер өгч үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэв. Энэ удаагийн удирдах ажилтын мэдээллийн цаг арга хэмжээ сум, агентлагийн дарга, сумын ЗДТГ-ын дарга нарыг оролцуулж өргөтгөсөн байдлаар зохион байгуулагдсанаараа онцлог боллоо.

Арга хэмжээний эхэнд Улсын хэмжээнд зохион байгуулж буй төрийн жинхэнэ албан хаагчдын үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг үнэлэх ажлын талаар аймгийн Засаг дарга Ш.Оргил үүрэг чиглэл өглөө.  

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Төрийн албаны сахилга, хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” 258 дугаар тогтоолын хэрэгжилтийг шалгасан тухай Цагдаагийн газрын дарга А.Энхбат, Тагнуулын газрын дарга Б.Алтангэрэл, Аймгийн Засаг даргын Тамгын газрын  дарга Ө.Сувдаа нар мэдээлэл хийв.

Мөн төрийн жинхэнэ албан хаагчдын үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг үнэлэх ажилд бэлтгэх, анхаарах асуудлуудын талаар аймгийн Засаг даргын Тамгын газрын  дарга Ө.Сувдаа, “Төрийн албаны тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын талаар Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Д.Ёндонжамц нар мэдээлэл өглөө.