ФОТО: Өглөө бүр ажилдаа өөр өөр хослол өмсөж явдаг 88 настай ӨВӨӨ
2018/12/27
Али 88 настай бөгөөд энэ амьдралаа тэр чигтээ хувцас оёход зориулсан нэгэн гэнэ. Тэрээр бараг бүтэн сарын турш өдөр бүр өөр өөр хослол өмсдөг гэнэ шүү.
Үүгээрээ ч өөрийнхөө оёдолчныхоо чадварыг бусдад таниулж ихээхэн захиалганд дарагддаг гэнэ. Тэрээр Берлины гудамжинд од болон гялалзаж яваа. Түүнийг алхаж явхад хамт зураг даруулах хүмүүс хүлээгээд зогсож байдаг гэнэ.
Али бол Турк хүн боловч олон жилийн өмнө Германд нүүж ирэн германд тасралтгүй олон жил амьдарч байна. Тэрээр анх эмч байсан ч төд удалгүй өөрийн мөрөөдөлдөө хөтлөгдөн оёдолчин болсон гэдэг.
Эдгээр зургуудыг Зое Спавтон хэмээх гэрэл зурагчин авсан бөгөөд тэрээр өглөө бүр энэ өвгөнийг өөр хувцас өмсөж явдагийг нь анзаарсны дараагаар түүний зургуудыг авах санал тавьснаар интернэт орчинд ийн тархсан байна. Ингээд Али өвгөний зургуудаас хүлээн авч үзнэ үү.