САЖЯ Алтангэрэлийнхнээр дүүрлээ, Ерөнхий сайд аа
2014/02/17
Соёл спорт аялал жуулчлалын яам “П.Алтангэрэлийнхнээр” дүүрсэн талаарх мэдээлэл чих дэлсээд удаж байна. П.Алтангэрэлийнхэн гэдэгт түүний ураг төрлийн хамсаатнууд, ойрын ахынхаа буянаар яаманд тухлаад байгаа Дорнодынхон багтана.
Төрийн нарийн бичгийн дарга гэдэг ямархан том албан тушаал вэ гэдгийг жинхэнэ утгаар нь харуулж байгаа хүн бол яах аргагүй П.Алтангэрэл юм. Арга ч үгүй биз. Н.Алтанхуягийн Засгийн газраас яамны төрийн нарийн бичгийн дарга гэх том бялуу хүртсэн П.Алтангэрэл ёстой л нөгөө “Намайг хэн тоож нохойг хэн саахав” гэгчийн үлгэрээр албан тушаал авсан даруйдаа хамаатан садан, нутаг усныхныгаа баруун солгойгүй ажилд авсан гэдэг. Хууль, дүрмийн дагуу дадлага, туршлагатай шаардлага хангасан хүмүүсийг ажилтай болгож байгаа бол яая гэхэв. Гэтэл харамсалтай нь түүний ажилд авсан хүмүүсийн дунд зүй ёсоор яаманд тухалсан хүн бараг л байхгүй гэдэг. Энэ бол хэн нэгний хоосон яриа, эсвэл нийтлэл бичигчийн таамаг төдий зүйл биш. Учир нь П.Алтангэрэлийг хавь ойрынхноо ажилтай болгоод эхлэх үед АТГ-аас хүртэл сануулга өгч, “Таны эрх мэдлийн хүрээн дэх томилгоо үргэлжилбэл хуулийн тодорхой зүйл заалтууд зөрчигдөх магадлалтай байгаа тул асуудлыг анхааралдаа авна уу” гэсэн утга бүхий албан бичиг тус газрын дэд даргын гарын үсэгтэйгээр өнгөрсөн оны тавдугаар сард П.Алтангэрэлийн болон Г.Оюунгэрэл сайдын гарт хүрсэн байдаг. Гэвч тэрбээр АТГ-ынхны сануулгыг үл тоосноос гадна эл сануулгыг гардсаныхаа дараа ч өнөөх хууль бус томилгоогоо үргэлжлүүлсээр байсан гэдэг. Хэдийгээр өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн тус яамны Соёл, урлагийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Оргилын зах зухаас нь илчилснээр П.Алтангэрэлийн маапаан олны анааралд орж ирсэн ч Б.Хурц даргын сануулга түүний эх захгүй томилгоонд цэг тавьж болох байлаа. Гэвч П.Алтангэрэлд АТГ багадсан уу яасан ССАЖЯ-ыг Дорнодынхноор дүүргэчихээд байна гэхэд хилсдэхгүй. Асуудал энэ хүртлээ явж, яамныхан нь төрийн нарийныхаа хууль бус үйлдлүүдийг өөрсдийн хэмжээнд ч болов илчилсээр байтал эрх бүхий хүмүүс нүдэн балай чихэн дүлийн суухын учир юу вэ.
П.Алтангэрэлийн эх захгүй үйлдлийг хазаарлах хүн нь юун түрүүн салбарын сайд Л.Оюунгэрэл юм. Гэвч тэрбээр П.Алтангэрэлийн талаар ганц ч үг дуугаралгүй өдий хүрч байна. П.Алтангэрэл нэгэнтээ “Н.Алтанхуяг сайдын хурдыг гүйцэхгүй байна” хэмээн гүйцэтгэх засаглалын тэргүүнд дулдуйдсан удаатай. Гэтэл түүний энэхүү найланхай үгний цаана ямар учир байсан нь тодорхой болж байх шиг байна. Тодруулбал, П.Алтангэрэлийг Н.Алтанхуягийн хүн гэх тодорхойлолт хэдийнэ учир мэдэх хүмүүсийн дунд түгээд байна. Төдийгөөс өдий хүртэл албан тушаал авсан цагаасаа эхлэн төрийн албыг төрлийн алба болгоход “үлэмж хувь нэмэр” оруулж яваа түүний хийрхэлд цэг тавих хүн олдохгүй байсан нь ийм учиртай ажээ. Засгийн газрын тэргүүнд араа даатгасан хүн хэн хүссэнээ албан тушаалд томилж суух нь арга ч үгүй юм биз дээ. Хэдийгээр салбарын сайд нь Засгийн газрын тэргүүн нь энэ асуудалд төдийлөн анхаарал хандуулахгүй байгаа ч П.Алтангэрэлийн хууль зөрчсөн үйлдлүүдийн талаарх зарим нэг баримт өдгөө АТГ-т очоод байгаа ч хаа нэгтэйгээс татаас очсон уу яасан ямар нэгэн шийдэлд хүрэлгүй удаж байна. Ямартай ч эдгээр баримтын хэсэг бидний гарт байна. Тэдгээр баримтын хэсгээс иш татан өгүүлье. ССАЖЯ-ыг ах дүү, хамаатан садан, найз нөхөд, нэг ангийнхнаар дүүргэж хууль, тогтоомжийг уландаа гишгэж байгаа талаар хэдэн баримт дуръя.
Баримт-1
Авлигатай тэмцэх газрын 2013 оны тавдугаар сарын 8-ны өдрийн 02/3692 дугаартай “Хууль хэрэгжүүлэх тухай” албан бичигт П.Алтан-Од, Р.Хаяндорж, Р.Алтантуяа, Н.Оюундэлгэр нар нь АТГ-ын хяналт шалгалтаар мөнгө захиран зарцуулах нэг, хоёрдугаар гарын үсэг зурах эрхтэй Санхүү хөрөнгө оруулалтын хэлтэст хамт ажиллаж байгаа нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.11-т заасан олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал үүссэн нь тогтоогдож байгаа юм. Энэ нь Р.Хаяндоржтойгоо санхүүгийн 1, 2 дугаар гарын үсэг зурдаг тухай дурдсан хэрэг юм. Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн даргаар хууль зөрчиж томилогдсон Р.Хаяндорж НЬ Дорнод аймагт 30 гаруй жил ажиллаж амьдарсан. П.Алтангэрэлийг Чойбалсан хотын захирагчаар ажиллаж байхад орлогчоор нь хамт ажиллаж байжээ. 2013 онд ССАЖЯ-нд зарлагдсан 40 гаруй тендерийн 11-т нь Үнэлгээний хорооны даргаар ажилласан. Өмнө нь төрийн албанд ажиллаж байхдаа санхүүгийн зөрчил гаргаж байсан нэгэн гэдэг. Харин тус яамны ерөнхий нягтлан бодогч Р.Алтантуяа нь Дорнод аймагт ажиллаж байгаад 2012 онд ирсэн, мөн ТНБД П.Алтангэрэлтэй цуг ажиллаж байсан нэгэн. ТЗУГ-ын дарга Н.Энхтүвшин нь Өвөрхангай аймгийн харьяат. ТНБД П.Алтангэрэлтэй дунд сургуульд нэг ангид сурч байсан. Хүний нөөцийн ахлах мэргэжилтэн Н.Оюундэлгэр нь мэргэжлийн бус, төрийн байгууллагад ажиллаж байсан туршлага байхгүй, хууль бусаар томилогдсон. Ерөнхий нягтлан бодогч Р.Алтантуяагийн эгчийн хүүхэд. Аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Э.Энэрэл нь ТНБД П.Алтангэрэлийн эхнэрийнх нь дүүгийн хүүхэд. Хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн Э.Мөнхмандах нь мөн хууль бусаар томилогдсон, мэргэжлийн биш хүн. СБТГ-ын дарга Алтан-Одын багын найз, нэг ангид сурч байсан. 2013 онд зарлагдсан бүх тендерийн үнэлгээний хороонд орж ажилласан. Үүний 21-д нь нарийн бичгийн даргаар нь ажилласан. Харин тус амны нярав Д.Наранцацрал нь Дорнод аймгийн харьяат. СБТГ-ын дарга П.Алтан-Одын хамаатан. Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн инженер Л.Лхагвадалай. Завхан аймгийн харьяат. П.Алтангэрэл Хөдөлмөрийн яаманд өөрийн хүнийг оруулж Я.Санжмятав сайдын хүнийг хариуд нь томилсон. 2013 онд зарлагдсан бүх тендерийн үнэлгээний хороонд орж ажилласан. Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтний үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Солонгозаяа нь мөн хууль бусаар томилогдсон. Дорнод аймгийн харьяат. П.Алтангэрэлтэй олон нийтийн байгууллагад цуг ажиллаж байсан.
Баримт-2
П.Алтангэрэл нь өөрөө 2000-2005 онд ерөнхий захирлаар нь ажиллаж байсан, одоо төрсөн хүүгийнх нь нэр дээр байдаг “Аглут” /Том хүү Тулга. Тулга гэдэг нэрийн тонгорсон нэр/ ХХК-тай Дорнод аймгийн Баянтүмэн сумын Соёлын төвийн барилга барих нийт 893.9 сая төгрөгийн төсөвт өртөгтэй барилга угсралтын ажлыг ССАЖЯ-наас санхүүжүүлж байна.
Баримт-3
ССАЖЯ болон салбарын хүний нөөцийн бодлогод ашиг сонирхлын үүднээс хандаж танил тал, найз нөхөд, хамаатангаа ажилд томилдог. Зөвхөн яамны хэмжээнд жишээ дурдвал, СБТГ-ын дарга П.Алтан-Од нь Дорнод аймгийн харьяат. П.Алтангэрэлийн найз, журмын нөхрийнх нь хүүхэд. Төрийн албанд ажилласан нэг өдрийн ч туршлага байхгүй, газрын даргын наад захын ерөнхий шаардлага хангахгүй хүн. Гэсэн ч тэрбээр аавынхаа сайн найзын буянаар яаманд газрын даргын алба хашиж байна. Хууль бусаар төрийн албанд томилогдож мэргэжилтний сонгон шалгаруулалтаар төрийн албанд жинхэлсэн гэдэг. П.Алтан-Одын хувьд П.Алтангэрэлтэй эртнээс сүлбэлдсэн бөгөөд одоогоос гурван жилийн өмнө буюу 2011 онд Дорнод аймгаар хамт зугаалсан зураг нь ч бидэнд олдсон юм. Магадгүй энэ зугаалгын үеэр өнөөгийн хууль бус тохироо хийгдсэн байж ч болох. Нэг үгээр бол, П.Алтангэрэл ямар нэг том албан тушаалд очиж гэмээнэ П.Алтан-Одыг дэргэдээ авна хэмээн ам гарсан ч байж болох юм. Ямартай ч сайн найзынхаа хүүг эрхэм төрийн нарийн яамныхаа газрын даргаар томилоод байна. Түүний хувьд 2013 онд ССАЖЯ-нд зарлагдсан 40 гаруй тендерийн 32-д Үнэлгээний хорооны даргаар ажилласан. Мөн Худалдан авах ажиллагааны газарт зарлагдсан салбарын бүх тендерт ССАЖЯ-ыг төлөөлөн оролцсон. Эхнэр нь Худалдан авах ажиллагааны газарт ажилладаг байна. Энэ мэтээр П.Àлтангэрэлийн àð ºâðèéí õàìñààòíóóäûí íýðñ öóâàðíà. Өдгөө хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль, тогтоомжийн хүрээнд төрийн захиргааны төв байгууллага буюу яаманд түр гэрээгээр ажиллахыг хориглодог байна. Гэтэл П.Алтангэрэл нь эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэж 50 гаруй хүнийг хууль бусаар ажилд томилж ажиллуулсан байх юм. Одоогийн байдлаар 20 шахуу “мэргэжилтэн” түр гэрээгээр тус яаманд ажиллаж байна. Өнөөдөр ч шинэ орон тоо гарган түр ажилд танил тал, хамаатан саднаа томилсоор суугааг баримт нэхэн өгүүллээ. Цаашид хэрхэх нь салбарын сайд, Засгийн газрын тэргүүний мэдэлд буй. Гэвч Н.Алтанхуяг өөрийн хүндээ гар хүрэхгүй гээд хөдлөхгүй бол ССАЖЯ-ныхан П.Алтангэрэлийн атганаас гарч чадахгүй болж мэдэх л юм. Цаашлаад П.Алтангэрэл хамсаатнуудынхаа хамт яаманд очиж байгаа бүх тендерийг авч, хөрөнгийг нь хуваагаад завшчихгүй гэх баталгаа алга.

Х.Буян-Очир
Зочин · 2014/02/18
Chi shuu altangerel altanhuygaa ta nar odoo l idej avahgui bol hezee ideh bee
Зочин · 2014/02/18
Алтанхуягийн Засгийн газарт иймэрхүү л хүмүүс ажиллана ойлгомжтой, харин ч зарим нь дутуу байна