УИХ-ын гишүүн М.Батчимэг, Н.Номтойбаяр нар олон улсын хуралд оролцож байна
2014/02/17
УИХ-ын гишүүн М.Батчимэг, Н.Номтойбаяр нар Австрийн Вена хотноо болж буй Европын аюулгүй байдлын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын парламентын гишүүдийн хуралд УИХ-ыг төлөөлөн оролцож байна.
ЕАБХАБ нь дэлхийн 57 орныг эгнээндээ нэгтгэсэн аюулгүй байдлын хамтын ажиллагааны дэлхийн хамгийн том байгууллага бөгөөд манай улс 2012 онд тус байгууллагын гишүүнээр элссэн юм.
УИХ-ын гишүүн М.Батчимэг УИХ дахь ЕАБХАБ-ын бүлгийн даргын хувиар тус Ассамблейн Улс төр, аюулгүй байдлын асуудлаарх хороо болон Ассамблейн Удирдах хорооны хуралд үг хэлсэн байна. Монгол Улсын ИхХурал аюулгүй байдлын салбарын шинэчлэлийн чиглэлээр ЕАБХАБ-тай хамтран ажиллах, мөн тус Ассамблейн 2015 оны намрын хуралдааныг Улаанбаатар хотноо зохион байгуулахыг зорьж байгаа юм.
Хурлын үеэр УИХ-ын гишүүд ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн Ерөнхийлөгч Ранко Кривакопич, ЕАБХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ламберто Занниер нартай дээрх асуудлуудын хүрээнд тусгайлсан уулзалт хийсэн байна.