Япон улс дахь нэгэн музей хүүхдийн гээсэн тоглоомыг 30 жил хадгалжээ
2019/01/09
Энэ тоглоомыг одоогоос 30 жилийн өмнө музей үзэж байсан хүүхэд хаясан гэнэ. 1988 онд музейн авто зогсоолын дэргэдээс олдсон энэхүү тоглоомыг эцэг эхийн хамт ирсэн нэгэн хүүхэд гээсэн гэж таамагладаг.
Тоглоомыг олдсон цагаас нь эхлэн хаясан эд зүйлийг хадгалах тасагт хадгалж хэзээ нэгэн цагт эзэн нь том болсон ч гэсэн ирж авна хэмээн хүлээсээр 30 жил өнгөрчээ. Энэ хугацаанд тоглоомыг угааж арчиж олдсон байдлаар нь байлгах тал дээр анхаарчээ.
Мөн музейн зардлаар байнга шинээр хувцаслаж ирсэн гэнэ.
Гэсэн ч эзэн нь ирэлгүй удсан тул оны өмнөхөн музейн ажилтнууд нь олон нийтийн цахим сүлжээгээр зургийг нь цацаж өдгөө насанд хүрсэн эзнийг нь олж өгөхийг хүсжээ. Энэ явдал цахимаар цацагдсаны дараа шуугиан тарьжээ. Олон хэрэглэгч хүнлэг сайхан сэтгэлийх нь төлөө музейн хамт олонд талархсан байна. Тус музейн ажилтны мэдэгдсэнээр эзэн нь олдохгүй байсан ч тоглоомыг цаашид хадгалсаар байх болно гэжээ.
NUUTS.mn