Д.Дорлигжав "давж заалдах"-аар Ерөнхий шүүгчид хандлаа
2019/01/11
Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав түүний төрсөн дүү Д.Баатар, хамсаатан Ч.Бямбаа нарыг авлига албан тушаалын хэргээр ШШГЕГ-ын харьяа урьдчилан хорих 461 дүгээр ангид хорьсон.
Тэднийг анхан шатны шүүхээс нэг сар цагдан хорих шийдвэрийг гаргасан бөгөөд энэ шийдвэрийг Д.Дорлигжав прокурор хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлэн гурван өмгөөлөгчөөрөө дамжуулан Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчилхүсэлт гаргажээ. Түүний гаргасан хүсэлтийн дагуу өнөөдөр шүүх хурал болно гэдгийг зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл мэдээлж байна.
Бид албан эх сурвалж болох Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс асуухад: "Одоогоор Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Еерөнхий шүүгчид гомдол гаргаж ирээгүй" гэв.
Түүнийг “Aлтан дорнод Mонгол” компанийн захирал T.Ганболдоос есөн сая ам.долларыг өгсөн гэх мэдээллийн мөрөөр АТГ-аас шалгаж эхэлсэн.
Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Нийслэлийн прокурорын газраас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулахаар ирүүлсэн саналын дагуу яллагдагчаар тус бүрийг нэг сарын хугацаагаар цагдан хорихоор шийдвэрлэсэн. Учир нь Дамбийгийн Дорлигжав нь Улсын Ерөнхий прокуророор ажиллаж байхдаа өөрийн төрсөн дүү Д.Баатарын үүсгэн байгуулсан “Рекат Монголиа “ ХХК-ий Голомт банк дахь дансаар Т.Ганболдын “Эн Ар Ай”, “Пайонеринг интернешил “компаниудаас 2011 оны есдүгээр сараас аравдугаар сар хүртэлх хугацаанд гурван удаагийн шилжүүлгээр дөрвөн сая ам.долларын хахууль авсан гэмт хэрэгт холбогдсон.
Мөн Дамбий овогтой Баатар нь Улсын Ерөнхий прокуророо ажиллаж байсан өөрийн төрсөн ах Д.Дорлигжавтай хамтран өөрийнхөө “Рекат Монголиа “ ХХК-ий Голомт банк дахь дансаар Т.Ганболдын “Эн Ар Ай”, “Пайонеринг интернешил “ХХК-иудаас 2011 оны есдүгээр сараас аравдугаар сар хүртэлх хугацаанд гурван удаагийн шилжүүлгээр дөрвөн сая ам.долларын хахууль авсан гэмт хэрэгт холбогдсон. Мөн Чангаа овогтой Бямбаа нь Улсын Ерөнхий прокуророор ажиллаж байсан Д.Дорлигжав болон түүний төрсөн дүү Д.Баатар нартай хамтран Б.Баатарын үүсгэн байгуулсан “Рекат Монголиа” ХХК-ий Голомт банк дахь дансаар Т.Ганболдын “ Эн Ар Ай” “Пайонеринг интернешил “ ХХК-иудаас дөрвөн сая ам.долларын хахууль авсан гэмт хэрэгт холбогдсон үндэслэлээр тус тус цагдан хоригдож буй юм.
Бат-Үүл яагаад өмөөрөв · 2019/01/11
Бас Бат-Үүл хамсаатан нь мөн. Ганболдын ярилцлагын дараа Бат-Үүл Дорлигжавыг өмөөрч яаж ярьж байлаа. Дорлигжав бол тийм юм хийх хүн биш гээд л. Бат-Үүл хамсаатан нь учраас нэлээд тэвдээд байгаа юм.
Иргэн · 2019/01/11
Наад муу өмхий дээрэмчинээ ясыг нь цайтал суулгаж байгаад хүлээлгэх хэрэгтэй
Балиар "увс хүн" · 2019/01/11
Дорлигжав албан тушаалаараа далайлгаж дээрэм, рекет хийсэн нь үнэн шүү дээ. Ер нь энэ хүн албан тушаал бол "хүний эрхийг" ихэсгэдэг зүйл яс махнаасаа ойлгосон хүн. "Хүний эрх" хэмээх олон улсын эрх зүйн ойлголт нь констант зүйл гэдгийг ойлгодгүй. "Албан тушаалын хаялга" хэмээн ил тод ярьж олон хүний дургүй хүргэсэн. Бизнэс хийдэггүй атлаа эрх мэдлээрээ бусдыг дарамталж асар их, бүр хэмжээгүй баяжсан хүн шүү дээ. Ер нь "увс хүмүүсийн" мөн чанар хоосон дүр эсгэсэн, худлаа буурьтай царайлдаг, жинхэнэ дээрээ дандаа арын хаалга хөөцөлдөж явдаг нэг тиймэрхүү хүмүүс байдаг.
Балиар "увс хүн" · 2019/01/11
Дорлигжав албан тушаалаараа далайлгаж дээрэм, рекет хийсэн нь үнэн шүү дээ. Ер нь энэ хүн албан тушаал бол "хүний эрхийг" ихэсгэдэг зүйл яс махнаасаа ойлгосон хүн. "Хүний эрх" хэмээх олон улсын эрх зүйн ойлголт нь констант зүйл гэдгийг ойлгодгүй. "Албан тушаалын хаялга" хэмээн ил тод ярьж олон хүний дургүй хүргэсэн. Бизнэс хийдэггүй атлаа эрх мэдлээрээ бусдыг дарамталж асар их, бүр хэмжээгүй баяжсан хүн шүү дээ. Ер нь "увс хүмүүсийн" мөн чанар хоосон дүр эсгэсэн, худлаа буурьтай царайлдаг, жинхэнэ дээрээ дандаа арын хаалга хөөцөлдөж явдаг нэг тиймэрхүү хүмүүс байдаг.