ЖДҮ-чдийг хамгаалж үлдсэний төлөөсөнд Н.Энхболдыг УИХ-ын дарга болгохоор тохирчээ
2019/01/11
УИХ-ын гишүүний Халдашгүй байдлын дэд хороо өчигдөр хачирхалтай шийдвэр гаргаж, ЖДҮ-дсэн дөрвөн гишүүнийг хамгаалж үлдсэн нь олон түмний бухимдлыг төрүүлээд байгаа. Дэд хорооны дарга Ц.Нямдорж 2018 оны 12 дугаар сард “ЖДҮ-чдийн хэрэг орж ирвэл хуулийн дагуу шийднэ. Өршөөхгүй” хэмээн гал цогтойгоор мэдэгдэж байснаа уландаа гишгэж, Прокурорын саналыг юман чинээ тоосонгүй. Шөнө дүлээр хуралдсан УИХ-ын чуулган дээр Ц.Нямдорж сайд “Дуудсан цагт нь мэдүүлгээ өгөөд явж байгаа учир түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн” хэмээн шийдвэрээ тайлбарлах гэж оролдоно лээ.
Энэ Засгийн газар, УИХ-ын олонх болоод байгаа 40 гишүүн ЖДҮХС-аас албан тушаалаа ашиглан, бүлэглэн зээл авсан гэмт хэрэгт хариуцлага тооцох дургүй байгаагаа ийн олонтаа харууллаа.
Үүрийн 04:30 цагт өндөрлөсөн чуулган дээр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилгийн үг анхаарал татсан. Харамсалтай нь Хууль зүй, дотоод хэргийн сайд нөгөө л баалдаг, тавладгаараа тавлаад үгийнх нь үнэ цэнийг унагах гэж оролдоно лээ.
Ё.Баатарбилэг хэлэхдээ:
-Ц.Нямдорж дарга надад битгий бухимдлаа гарга. Би таныг мэдэх юм. Н.Энхбаярын даргын үед Ц.Нямдорж, Ч.Улаан, Ө.Энхтүвшин, Н.Энхболд нар тойрон хүрээлж байгаад оймс нь гозойход дүрвэж зугтсан. Тэгээд М.Энхболд гэж дарга дээр хүрч ирээд бүгдээрээ тойрон бүжиглээд л байсан, одоо татан буулгах гээд дараагийн даргыг тойроод явж байгаа. 20 онд сэлэмний ир нь мохсон байна, ирлэхгүй бол болохгүй нь гээд өөр юм яриад явж байх вий дээ. Ах нар аа, та нарын шир болчихсон нүүрнээс чинь залуучууд ичиж байна... гэж хэлсэн билээ.
МАН-ын бүлгийн хурал дээр нүүр нь шир болчихсон гээд байгаа Ц.Нямдорж, Ч.Улаан, Ө.Энхтүвшин, Н.Энхболд, Д.Лүндээжанцан нарын дунд хэн нь дараагийн УИХ-ын дарга болох вэ гэсэн дажин өрнөж, шинэ залуу гишүүдээ “азаргалсан” гэсэн мэдээлэл байна.
Ц.Нямдорж Хууль зүй, дотоод хэргийн сайдаараа үлдэх учир энэ сунгаанд орохгүй гэдгээ мэдэгджээ.
Ч.Улаан гишүүний хувьд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилогдох учир нэрээ татлаа гэдгээ хэлжээ.
Ийнхүү УИХ-ын даргын төлөө Шадар сайд Ө.Энхтүвшин, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, ТББХ-ны дарга Д.Лүндээжанцан нар үзэлцжээ. Үзэлцэж үзэлцэж, Батлан хамгаалахын сайд Нямаагийн Энхболд дараагийн УИХ-ын дарга болох тохироо хийгдсэн байна. Энэ шийдвэрийг сонсоод Д.Лүндээжанцан, Ө.Энхтүвшин хоёр харууссандаа уйлсан гэж эх сурвалж мэдээллээ.
1992 оноос хойш сууж байгаа туршлагатай хуульчид гэж тэднийг нэрлэдэг, зарим нь шир болсон нүүртнүүд гэдэг. Парламентад олон жил сууж байгаа ахмад гишүүд ЖДҮ-г хамгаалсныхаа шагналд ийнхүү мал бүтэн, сүрэг мэнд болж байгаа ажээ. ЖДҮ-дсэн сайд, гишүүдээ хамгаална гэдгээ Халдашгүй байдлын дэд хороо болон Хууль зүйн байнгын хорооны шийдвэрээр харууллаа. Үдээс хойш 15 цагт хуралдах УИХ-ын чуулган дээр ч харуулах нь гарцаагүй юм.
sonin.mn
itgehguil baindaa · 2019/01/15
za naad hun chin tag duuguia bolson bsan shuu uuln naymdorj shig duutai bsan bol.., darga bolood esreg baival dahial ogtsoruulah gej buun yam bolno
Зочин · 2019/01/13
Энэтөрийн хулгайчуудын хөрөнгийг хурааж улсынхаа өрийг төлж өргүй амьдарцгаая
Зочин · 2019/01/12
Za yarshig ee Hugiin ch ym uzej bn da
Иргэн · 2019/01/12
Сайн Энхболдоо муу Энхболдоор солих нь дээ?!
Сэлэм · 2019/01/12
Энэ дарангуйлагч коммунист Хүрэлсүх хэдэн залуучуудыг хөөргөж Энхболдоо унагаж аваад , мэдлэг боловсрол дульхан Баттулгыг өөрийн дураар удирдах нь. Одоо УИХ ын даргад хэдэн хөгшин хоцрогдсон өвгөчүүлээ өрсөлдүүлэх нь.
Hi · 2019/01/12
Manai javkhlan gishuun ch shudarga shuu Dee, shudragal Hun heregtei bnaa,,,
Хэнчбиш · 2019/01/11
УИХ-ын даргыг 4 хүний тохироогоор сонгогхгүй баййлгүй дээ нэр дэвшүүлэх төдий зүйл харагдаадбайх юм Өмнөх дарга нэр дэвшүүлдэг гэсэн яриа явж байсан Өгөөд үзьел дээ гээд Аюурсайханыг нэр дэвшүүлчихвэл ямар түймэр дэгдэж хэдэн хүн харвах бол,..
Баатар · 2019/01/11
Бас дахиад л Энхболд. Яасан дуусдаггүй Энхболдууд вэ
Зочин · 2019/01/11
Багабандийн мафи хамгийн хүчтэй нь уг нь Баярын араас Ухны г явуулаад Багабанди Сү 2 той учраа олох байсан юм эд нарын учрыг олцон бол нөгөө талаас Элбэгдорж Халзан 2л үлдсэн байсан юм
zochin · 2019/01/11
JDU chded hariytslaga tootsoochee.ard tumen huleej bga shu
Shudraga hun · 2019/01/11
N. Enkhbold Guai ih chadvarlag, noen nuruutai Hun shuu,,,shudarg taldaa l Hun,,,,
Жаран · 2019/01/11
1990 оноос хойш төрийн ордноос гараагүй эдгээр зөнөгүүд урваж шарваж бөгс долоож сайдын суудлын төлөө үхэн хатан тэмцэж амь амьдралаа төрийн мөнгөөр тэжээж эцэст нь төрийн ордонд хулгай нүүрлэж шударга бусын хонгил үүсч хулгайч нарыг хамгаалдаг дэд хорооны гишүүд болж төрийн ордон хулгайч нарын оромж болжээ. Тархи нь угаагдсан харанхуй масс хулгайч нарыг өмгөөлөн жагссан нь ядуу гуйлгачин амьдарч байгаагийнхаа учрыг тунгаах чадваргүйгээ харуулж бизнэс хийх боломжийг чинь хулгайсан хулгайч нарын хөх инээдийг хүргэсэн шившигийн жагсаал боллоо.
иргэд олон түмэн · 2019/01/11
Ийм балай хогын новшнуудаас салах цаг байдаг бол уу?ёстой хогын юмнууд чинь л энэ их хуралд энэ намд байдаг юм байна шүүдээ,ганц худагын ялтанууд ч ийм зан гаргахгүй,
Зочин · 2019/01/11
Энэ УИХ-ыг тарааж холбогдох хэргүүдийг шалгаж, ялыг өгч улс төрөөс бүр мөсөн зайлуулах нь хамгийн чухал гэдэг нь батлагдаад байна. Бүгд хулгайчид байна.