photo IMG_7657_zps4a3d832d.jpg

Өнөөдөр буюу 3 дугаар сарын 26-нд ДБЭТ-т “Шилдэг уран бүтээлч шалгаруулах” ёслолын үйл ажиллагаа боллоо. Энэ жилийн арга  хэмжээгээр нийт долоон төрлөөр оны шилдгүүдийг тодруулсан юм

Засгийн газрын 2008 оны 195 дугаар тогтоолоор батлагдсан “Шилдэг уран бүтээлч шалгаруулах журам”-ын дагуу жил бүр оны шилдэг уран бүтээлчдийг шалгаруулж ирсэн уламжлалтай.

Уран бүтээлийн чанарыг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх, уран бүтээлчийн билэг авьяасыг үнэлэх, урамшуулах зорилгоор ємчийн хэлбэр харгалзахгүй соёл, урлагийн байгууллагаас оны шилдэг уран бүтээлчийг шалгаруулахад оршино.

Энэ жилийн шилдгээр шалгарсан уран бүтээлчдэд тус бүр 3,0 сая төгрөгийн шагнал, “Мөнгөн мод” цомын хамт олгожээ. Ингээд 2012 оны шилдэг уран бүтээлчдийг дурдвал:

 
 
 photo IMG_7787_zps427a63ac.jpg

2012 онд тайз, дэлгэцийн шилдэг найруулагчаар “Бурхан өршөө” киног найруулсан Монголын кино урлагийн зөвлөлийн гишүүн, кино найруулагч Загдын Батболд

 photo IMG_7757_zpsf16b3316.jpg

 шилдэг бүжигчнээр “Алтан ураг” бүжгэн жүжгийн мэргэдийн хаан Дармалагийн дүрээр Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын бүжигчин Алтангэрэлийн Батхүү,

                                                                                                               photo IMG_7724_zpsb65e0b95.jpg

 

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 

 

шилдэг дуучнаар 2012 онд БНХАУ-д зохиогдсон дэлхийн дуурийн дуулаачдын XX уралдаанд оролцож нэгдүгээр байр эзэлсэн Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Энхбатын Амартүвшин,

 
 photo IMG_7748_zps7dc68215.jpg

дэлгэцийн шилдэг жүжигчнээр В.Шекспирын “Гамлет” жүжгийн Гамлетын дүрийг бүтээсэн Улсын драмын зрдмийн театрын жүжигчин Сугарын Болд-Эрдэнэ,

 
 photo IMG_7760_zps22e5fa80.jpg
Монгол хувцас болон түүнийг урлах уламжпалт гар урлалыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан “Монгол костюмс”-ын захирал Банзрагчийн Сувд
  
 photo IMG_7739_zps6caac326.jpg   
 
 

 

 

 

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

тайз дэлгэцийн шилдэг зураачаар В.Шекспирын “Гамлет” жүжгийн зураачаар ажилласанУлсын драмын эрдмийн театрын ерөнхий зураач Түвдэндоржийн Ганхуягдайз,

 

шилдэг хөгжимчнөөр Л.Мөрдоржийн нэрэмжит үндэсний хөгжимчдийн улсын 2 дугаар уралдаанд эвэр бүрээ хөгжмөөр тэргүүн байр эзэлсэн Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын хөгжимчин Орхонбаатарын Чинбат Соёлын өвийг өвлөн тээгчээр тус тус шалгаруулан “Мөнгөн мод” цомыг 3 сая төгрөгийн хамт уран бүтээлчдэд олгожээ.

 
 
 
 photo IMG_7666_zpse80329f7.jpg
 
С.Баяр