Б.Махбалыг шүүх хурал хойшиллоо
2019/02/27
Өнгөрсөн жил Зам тээврийн хөгжлийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Махбал тус яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн аминд хүрсэн хэрэг гарсан талаар бид мэдээлж байсан билээ.
Энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Урьдчилсан хэлэлцүүлгээр гэм буруугийн шүүх хурлын товыг зарласан. Шүүх хурал өнөөдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 10.00 цагт эхэлсэн юм.
Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Б.Махбалд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянаад: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүх хуралдааныг хойшлуулах хүндэтгэн үзэх шалтгаан бий болсон тул яллагдагч Б.Махбалдад холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг 2019 оны 03 дугаар сарын 18-ны 10 цаг хүртэл хойшлууллаа.
Энэ хэргийн гэрч, шинжээч нараас ирээгүй тул ийнхүү хойшлуулсан гэдгийг хохирогчийн өмгөөлөгч мэдээлэл өглөө.