Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 659 боллоо
9 цагийн өмнө
Улаанбурхан өвчний нөхцөл байдлын мэдээг ХӨСҮТ танилцуулав. Өнөөдрийн байдлаар тус өвчний батлагдсан 659 тохиолдол байгаа бол үүнээс 158 нь эмнэлэгт эмчлүүлж, 498 нь эдгэрсэн байна. Өвчлөлийн зэргийг байршлаар нь ангилбал, Улаанбаатарт 381, Хэнтийд 6, Дундговьд 87, Өмнөговьд 167, Баянхонгор аймагт 6, Архангайд 2 тохиолдол бүртгэгджээ.