​Би 30 настай 3 хөөрхөн хүүхдийн ээж айлын ганц охин нөхөр маань хувиараа ажилладаг ажил бүтэмжтэй архи дарс уудаггүй нэгэн.

Хайр халамжийн тал дээр би өөрөө ганцаараа өссөн болохоор ч тэрүү хүнээс нээх их юм хүсээд байдаггүй албатай биш дээ гэсэн бодолтой явдаг. Тиймдээ ч нөхөртөө намайг ингэсэнгүй тэгсэнгүй гэж уйлж гомдлож байсан удаа ховор байх. Тэгэхдээ энэ зан минь намайг өнөөдөр ийм байдалд хүргэсэн ч байж болох юм гэж бодох болсон. Надад баяр ёслол болохоор нөхрөөсөө хүлээх хүлээлт гэж байдаггүй хааяа эмэгтэй хүн болсон хойно нөхрөөсөө бэлэг, цэцэг авмаар санагдах үе байна. Хүн гэдэг нээрээ сонин амьтан шүү авч чадахгүйдээ биш авч өгье гэсэн сэтгэл байхгүйд нь ч гомдлоод байдаг юм болов уу даа… Би тэр хүүний хувьд хэн ч биш намайг эмэгтэй хүн гэж харахгүй байна даа л гэж боддог. Гэр бүл амьдрал л хойно ам зөрөх үе бишгүй л гарна. Нэг дор ажилладаг болохоор ажлын талаар уурлах болгондоо намайг элдэвээр хэлнэ янхан, пизда чам шиг хүүхэн яршиг л байна гэж хэлэхүүлэх энүүхэнд тэрэнтэй энэтэйгээ явж унт хэвт гэх мэт.

Анх пизда гэж хэлүүлчихээд үхтлээ гомдож байлаа хэдэн ч өдөр уйлсан бүү мэд. Би өөрөө хараал нээх хэлдэггүй тэгэхдээ хүн хажуудахдаа их амархан уусдаг юм байна нэг анзаарсан чинь хүүхдүүдээ тэнэг мангар гэж хэлж загнаж байна тэрэндээ өөрөө маш их шаналж байна тийм ч учраас энэ амьдралыг цаашид үргэжлүүлэх ер нь хэрэг байна уу гэж бодох болсон. Би үнэхээр нөхрийнхөө хувьд хэн ч биш болсон бол надад энэ хүнтэй ингэж элдэвээрээ хэлүүлж амьдрах хэрэг байна уу? Хамгийн гол нь би өөрийгөө үнэлэх үнэлэмжээ өдрөөс өдөрт гээж байгаадаа айж байна. Надад өнөөдөр амьдралын баяр баясгалан гэж алга хэнтэй ч уулзах хүсэл алга нэг хэсэг дэлгүүр хэсэж баахан хэрэгтэй хэрэггүй зүйл авч сэтгэлээ засдаг байлаа. Одоо тэгэх хүсэл ч алга заримдаа үхмээр санагдавч 3 хүүхэд намайг харж амьдарч байгаа. Ээж аавыгаа өрөвдөх юм надаас илүү зовлон амсаж байгаа мянга мянган бүсгүйчүүд байгаа тэд бүгдийн амсаж байгаа гашуун зовлонгийн хажууд миний бичээд сууж байгаа зүйл инээдтэй л байж магадгүй. Ухаан төгс бүсгүйчүүд минь бодол санаагаа бичээрэй гэр бүл гэж бие биенээ хүндлэх, итгэх итгэл дээр тогтдог гэж бодож явдаг би уул нь нөхрийнхөө баттай ар тал түшиг тулгуур нь болж явах юмсан гэж бодож явдаг эгэл жирийн нэг эмэгтэй. Нэг юм нэмж хэлэхэд би өөрөө нилээн бололцоотой айлын хүүхэд манай нөхрийн бизнес надаас 100 хувь хамааралтай гэж хэлж болно.

Хэрвээ надаас салбал энэ ажлаа бүрэн орхих хэмжээнд хүрч магадгүй. Та бүхэнд эвгүй сэтгэгдэл төрүүлэхгүй гэсэн үүднээс энэ тухайгаа хамгийн сүүлд нь бичлээ. Бичихгүй байх гэхээр надад манай нөхөр санхүүдээ баригдаад надаас салж чаддаггүй байх гэсэн бодол байдаг.

Иймээс надад хүмүүсийн бодлыг сонсох чухал учраас энэ тухай бичлээ.