З.Бат-Отгон, О.Заяа нарын намыг УИХ-ын сонгуульд оролцуулахаас татгалзжээ
2024/05/01
Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар нам, эвслүүдээс ирүүлсэн Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтийг хэлэлцлээ.
Хуралдаанаас дараах нам, эвслийг Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцуулахаар бүртгэж, батламж гардуулахаар шийдвэрлэлээ.
Эх орончдын нэгдсэн нам
Иргэдийн Оролцооны Нэгдэл Нам
Үндэсний эвсэл
Иргэний зориг ногоон нам
Ард түмний олонхийн засаглал нам
Бүгд найрамдах нам
ХҮН нам
Монголын Либерал нам
Монголын Либерал Ардчилсан нам
Иргэний хөдөлгөөний нам
Ардчилал шинэчлэлийн нам
Гэр хороолол хөгжлийн нам
Эрхчөлөөг хэрэгжүүлэгч нам
Үнэн ба Зөв нам
Ардчилсан нам
Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам
Монгол Консерватив нам
ШИНЭ НЭГДСЭН ЭВСЭЛ /МУНН-ШН/
Монголын Социал Демократ Нам
Монголын хүний төлөө нам
Дэлхийн монголчууд нам
Ард түмний хүч нам
Эх Орон нам
Монгол Ардын нам
Эрх Чөлөөний Эвсэл нам
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсгийн 28.3.3, 28.3.7-т заасан шаардлага хангаагүй буюу сонгуулийн зардлын тайлан гаргах талаарх журам зөрчсөн үндэслэлээр Их эв нам, Хөгжлийн хөтөлбөр нам, Монгол шинэчлэлт намын Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцохыг татгалзаж шийдвэрлэжээ.
Зочид · 2024/05/04
Бат-Отгон багшийг хүндэтгэж явдаг. Заяа гуайг сайн мэднэ. Намыг нь яагаад оруулаагүй юм бол. Ийм л хүмүүс ард түмний төлөө их зүйл хийх байсан юм. Харамсмаар юм.
Зочин · 2024/05/02
Уг нь 2-3 суудал гарцаагүй авах байсан юм.
Зочин · 2024/05/01
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
иргэн · 2024/05/01
Нэн 2 чавганц намаар яадаг бнаа, удирдаж ч чадахгүй шдээ
Зочин · 2024/05/01
80955877DYYDLGN VAWGCH
Зочин · 2024/05/01
SEXSDN80955877