Дуучин И.Мишээлийн шүгэл үлээлтийн талаар хэн, хэн юу өгүүлэв
2024/04/05
Дуучин И.Мишээл цахим хуудсаараа дамжуулан МУГЗ Б.Чинбат, дуучин Ц.Сарнай нарын асуудлаар шүгэл үлээлээ. Түүний шүгэл үлээлтийн дараа олны танилууд ийнхүү байр сууриа илэрхийлж байна. “Брос рекордс”-ын продюсер М.Болд дүүдээ дуу хийж өгнө хэмээв.
Яруу найрагч Р.Эмүжин: Таалагдсан шүлгээ үнэгүй аваад дуу хий
Маралжингоо, Мишээл гээд яахын аргагүй яруу тунгалаг авъяастай охид урлагийн ертөнцийн хаалгаар орж ирсэн дээ. Тэднээс олон жил уран бүтээл хүлээсэн эгэл жирийн монголчуудын нэг нь би юм аа. Яагаад ч юм, дуулахын тулд л төрсөн тэр бүсгүйчүүд алга болчихсон, амьдралын уртад чимээ алдарсан. Гэтэл олон олон шалтгаан орчлонгийн сүүдэрт нуугдаж байдаг ажээ. Цаг хугацаа урсан өнгөрч, орон зай, он цагаа тодорхойлсон уран бүтээлчид тайзнаа тогтож үлдэхээр бүх аргаар зүтгэж, хор хар найруулан үзэлцэж, рейтинг, карьераа хүний бус хүчээр авч үлдэхийн тулд хүн бусаар шударга бус авирлахыг хаа нэг харж сонсож л байлаа. Үзэгч сонсогчдын сонсох, харах, урлагт дурлах эрхэнд хүртэл зүй бусаар халдан, үндэсний гэх телевизтэйгээ, үзэгч сонсогч олонтой суваг, FM радиотой хүртэл зөвхөн өөрийнхөө тоглолт клипийг зай завсаргүй нэвтрүүлнэ, гаргана гэсэн явцуу эрх ашиг бүхий гэрээ урт хугацаагаар хийсэн талаар ч чих дэлсдэг л байлаа. Бид чинь шахааны дуунд чихээ угаалгаж, шахааны манлайнуудтай болцгоосон үе ч бий. Миний дуулсан наадмын нээлтэнд тэр орж болохгүй шүү гэсэн хэмжүүр хязгаар тавьдаг уран бүтээлчийн тухай ч сонсогддог байлаа. Гэтэл зөвхөн тайз бус, гэр бүлийн хүрээнд, асрагч цэвэрлэгч ачаа зөөгчийн төвшинд боолчлол байдаг гэдгийг сая л Мишээлийн постноос уншиж мэдлээ.
Авъяас чадалд гарц гаргаж өгнө гэдэг, гишгүүр тавьж дэмжинэ гэдэг өөрөө урлаг утга зохиолын хүнд байх ёстой жудаг, мөн чанар шүү дээ. Хэрэв энэ чанар өөрт чинь байхгүй бол урлагийн сэтгэл зүрхтэй хүн биш ээ л гэсэн үг. Гал дутуу, гол дутуу бүтээлүүд тийм хүнээс л төрдөг, сэтгэл дутуу учраас хөг дутаж байгаа нь тэр юм. Залуус юу ч хийхгүй байна, залуус хэрэг алга гэдэг үгсийн цаана залуус зарц хийж явсныг ойлголоо. Гэвч залуу нас, залуу үе гэдэг яахын ч аргагүй хүч, цаг үеэрээ түрэн орж ирдэг юм байна аа. Монголын ард түмэн авъяасыг танихын дайтай таньдаг, үнэлэхийн дээдээр үнэлдэг, хайрлахын чинээ хайрладаг. Энэ хоёр авъяастнаас эгэлгүй уран бүтээл хүлээсээр л байгаа, хүлээх ч болно. Яруу найргийн номуудаас минь дуртай шүлгээ, дурласан тоогоороо аваад дуу болгоорой, үнэ мөнгө гэхгүй ээ, угаасаа хэдэн дуу болсон шүлгээсээ ганц төгрөг гартаа барьж байгаагүй өнөөг хүрсэн юм аа. Агуу Дашбалбар багш минь "Хэрэв чи авъяастай төрсөн бол тэр авъяас чинийх бус, энэ ард түмний өмч шүү, ард түмэндээ л зориулаарай" гэж захисан даа, тэр үгээр нь тэн тэнгийн ачаагаа үүрээд тэрсэлж л яваадаа залбирдаг даа. Бидэрт мориндоо мордоод бид орчлонгоос буцахад Монгол минь урлагтай, түүхтэйгээ үлдэх нь үнэн байтал бүхэл бүтэн үе хааж үүрд мөнхөрдөг хэн бугай ч байдаггүй юм аа.
Гитарчин Д.Өлзий-Орших: Шүгэл үлээсэн дүү нарт буруу өгөхгүй. Үнэхээр тийм юм байсан бол тос усаараа ялгараад явах нь зүйн хэрэг. Үнэн хэзээ нэг цагт заавал ялдаг. Ер нь ч тэгээд бидний үеийн урлаг үндсэндээ энэ хүрээд дуусаж байх шиг байна. Залуус илүү цэвэр, ёс зүйтэй, зөв урлагийг цааш нь авч явах болтугай. Би Чинбаагаас Мишээлийг продюсерлоё удаа дараа гуйсан ч зөвшөөрөөгүй. Тэр бол дуулахын төлөө л төрсөн авьяаслаг хүүхэд.
”Sweetymotion” хамтлагийн гишүүн асан Т.Солонго: Танил түүх байх чинь вэ. “Sweetymotion” хамтлагт орж, хамт амьдарч, ажиллаж байсан сайхан гэхээсээ илүү гунигтай, аймшигтай он жилүүд нүдний минь өмнүүр өчигдөрхөн болсон үйл явдал шиг дурайж байдаг шүү.
И.Мишээл дүү минь хүчтэй зоригтой байгаарай. Юунаас ч битгий айгаарай. Улам эрч хүчтэйгээр олон сайхан уран бүтээл хийгээрэй.
Дуучин И.Мишээл: Миний бие И.Мишээл нь Ц.Сарнай( Sweetymotion хамтлагийн дуучин) Б.Чинбат( МУГЗ) гэх хүмүүстэй 7,8 жилийн амьдралаа үрээд, сэтгэл санаа, мөнгө төгрөгөөрөө хохироод эцэст нь хамтран ажиллахаа больсон нь үнэн.
Мэдээж намайг анх тоож санал тавьж, би ч сонгож хамтын ажил эхлэсэн(тэр үед өөр олон газраас санал ирсэн боловч эдгээр хүмүүст итгээд сонгосон)
Энэ хоёр хүн олон нийтийн дунд асар сайн сайхнаар яригдаж, хүндлэгддэг тул хоорондоо гарсан асуудлаа бусдад дэлгэж ах эгчийгээ адлуулахыг хүсдэггүй байв. 3 охидууд нь миний төрсөн дүүгээс ялгаагүй, өсгөлцөж харж ханддаг байсан учир бас дүү нарыгаа бодоод чимээгүй байсан юм шүү. Асар удаан бодож, тунгааж, хүлээж зориг гарган үүнийг бичив.
Энэ бүх цаг хугацаанд гэрт нь цэвэрлэгч, цүнх баригч, хүүхэд асрагч, жолооч, түшээ хийсээр цаг хугацаа өнгөрсөн. Тэдний гэр бүлд туслах хүн хүч хэрэг болсон,өвчин зовлон ч тохиосон бүх цаг үед нь хамт байж хамаг сэтгэл, алтан цагаа зориулсан юм шүү. Гэр бүл, хамаатан садан, найз нөхөд тэр ч бүү хэл урлагийн ойр байсан ах эгч нар маань ч мэдхийн дээдээр мэднээ.
Мөн надад санал тавьсан олон хувь уран бүтээлчид, продакшинуудтай уран бүтээл хийж, хамтран ажиллахыг минь зөвшөөрдөггүй хааж боодог байсан.
Инээсэн, мэндэлсэн, бараг зөрөөд өнгөрсөн хүнтэй намайг хардаж есөн бусаараа доромжлуулж, хүсэхгүй байгаа зүйлээ илэрхийлэх, санал бодлоо хэлэх, уран бүтээл хийж өгөхийг хүсэх, зүгээр л бараг оршиж байхдаа ч Чинбат гэж хүнд хараалгуулж маш их дарамт дунд байсан. Урт хугацаанд сэтгэл санаагаар унаж, амиа хорлох бодол ч орж ирж байсан хүнд хэцүү цаг надад бий.
Энэ тухай Сарнай эгчид хэлж тусламж гуйхад нөхөрөө өмөөрч, УРЛАГТ УГААСАА ИЙМ ХАТУУ БАЙДАГ, БИД НАР Ч ТУУЛААД ГАРСАН гэж амыг минь барьдаг байсан. Эцэст нь иргэн Чинбат нь миний биед халдаж, зодож миний итгэл цаашдын ажил түүгээр эцэслэгдсэн (гэрчтэй).
Мөн ээж дүү 2 луу маань танай охиныг урлагт хэн ч биш болгоно, гишгэх газаргүй болгоно гэх санаатай дарамталсан, бусад дуучид, уран бүтээлчдыг доромжилсон, хаана ч хэзээ ч болоогүй зүйлсийг бичсэн мессежүүд нь одоо ч бий.
Мөн 2 ч удаа намайг ажил ярих нэрийдлээр танихгүй эрэгтэй хүнтэй уулзуулж орхиж зугтаж байсан, сүүлд л би үүний учрийг тунгааж олов. Би харамсалтай нь тэдний бодсон шиг, ашиглаж болно гэж зорьсон хүн нь биш байв.
7-8 жилийн хугацаанд 4 дуу хийж өгсөнөөс 1 нь хулгайн дуу байсан учир устгасан болно. 1 дууных нь клип нь таалагдаагүй учир ахиж шинээр хийх зорилгоор устгасан. Бусад дуунууд болон хийж байсан дуунуудыг ашиглах, дуулах эрхийг хаасан тул өөрийн Youtube сувгаас устгах нь зүй ёсны хэрэг бизээ.
Мэдээж бичигдээгүй хуулиар урлагт олон жил байснаараа, надаас ах эгч гэдгээрээ эдгээр хүмүүсийн зөв, харин миний буруу болоод дуусах бизээ.
Ямар ч байсан надаас өөр хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэсэн, урлагт хөл тавих гэж байгаа хүүхдүүдэд ахиж бүү зовлон болоорой гэж хүсье. Чадахгүй бол чадахгүй, чадах бол чадах аа үнэнчээр хэлдэг, хүний амьдралд гай болдоггүй байгаасай.
Мөн миний нэр хүндийг ашиглаж дууны албумыг нь хийж өгнө гэж хөрөнгө оруулалт авсан 100 давсан сая төгрөгөө хүмүүст нь буцааж өгөөрэй. (Тэндээс би нэг төгрөгийг ч уран бүтээлдээ ашиглаагүй болно) Мөн миний тоглолтын орлогоос( мэдээж тэдний зохиосон дуу биш ковер дуу дуулж олсон орлого) зээлж авдаг байсан мөнгийг эргүүлж өгөхийг найрсагаар хүсье. Би мөнгө тарьдаг хүн биш. Чаддаг хүмүүст нь төлөх ёстойгоо төлөөд дуунуудаа одоо хиймээр байна.
( Ингэж бичиж байгаа нь тэдгээр хүмүүстэй холбогдох ямар ч арга байхгүй бүтэн 1 жилийн хугацаанд танихгүй дугаараас залгасан ч тасдаад блок хийдэг, тааралдаад ярилцах гэхээр зугтдаг ч "сайтуудад худал ярилцлага өгч" надтай холоос харилцахыг хүсэж байна гэж ойлгосон учир ингэхээс өөр арга байсангүй)
Мөн залуучууд ч бас хэнтэй хамтран ажиллахаа сайтар судлаж, төлөвлөөрэй гэж зөвлөе. Урлагт байгаа ах эгч нар бүгд мэдээж ийм биш надад зөвлөж туслаж байсан хүмүүс маш олон бий. Би л азгүй байж.
Мөн нийгэмд хэрүүлийн чанартай пост хийж байгаад та бүхнээсээ гүнээ хүлцэл өчье. Энэ маань нэг талаараа олон залуу уран бүтээлчдэд анхааруулга болоосой гэж хүслээ.
Шинэ залуу бидний үеэс эхлээд зэрэг хоорондын дарлал, хүчирхийлэл дуусаг.
Хүндэтгэсэн Мишээл
( Эвэрээ ургахаар эхийгээ мөргөдөг ишиг биш байгаа шүү би)
DR. ADITYA · 2024/04/09
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
DR. ADITYA · 2024/04/09
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
шаабар · 2024/04/08
Ийм хэрүүл маргаан хэнд хэрэгтэй юм бэ. Хүн бүр л багш нарынхаа ачаар хүний зэрэгт хүрдэг. Эргээд багш нараа муулсан тохиолдол хэзээ ч хэнээс ч гарч байгаагүй. Нийтэд хэрүүлээ цацах хэрэг байсан юм уу. Хоорондоо ярилцаад шийдчихмээр л юм. Ямар хойт Солонгост байгаа биш. Гар бар илцаад уучлжл хүсэлцээд шийдээч.
Зочин · 2024/04/07
SAWI80955877
Зочин · 2024/04/06
Өөдгүй новшнууд юмдаа ЧИНБАТ, САРНАЙ АВГАЙ 2 ЯМАР СЭТГЭЛГҮЙ ХҮМҮҮС ВЭ. ЛАВ ЭЛЭГНИЙ ХАНАЛГАА БИШ БАЙХАА ДАА ХАРДАЖ БАЙНА ШҮҮ МУУХАЙ ХҮМҮҮСИЙГ. ХУУЛЬ ХЯНАЛТЫНХАН АНХААРАЛДАА АВАХ НЬ ЗҮЙТЭЙ БАЙХАА. ХҮН ХУДАЛДДАГ ЮМ БИШҮҮ
Зочин · 2024/04/06
2багш нэртэй харгис хумсаа нуусан худлаа инээсэн шоучид байсан хар сарнай Чинбат нараас ичих бна
Зочин · 2024/04/06
Misheeliig mungunii mashin bolgoson bna, teheer 2 haragdaad bsiinmaa..
Зочин · 2024/04/06
аа мэдэхгүй гээндээ гоондоо л байгаа даа одоо гайгүй дуулж байгаа нь чинбатын гавьяа ч юм билүү хэн мэдлээ хэт нэг талыг барьж болохгүй дээ
Зочин · 2024/04/05
Мишээлээ зоригтой охин бна шүгэл үлээсэнд баярлалаа олон залуу дуучдад сургамж болно чи үнэхээр тэвчиж яасан сайхан бодол сэтгэлтэй бас үнэнч шударга юм бэ урлаг гэж хөшигний ард бөөн новш юм бнадоо
Зочин · 2024/04/05
ah egch nar huuhdiin hudulmuriig muljuh uu bolioch