УИХ-ын 2024 оны сонгууль хэдхэн хоногийн дараа эхлэх гэж байна. МАН, АН-аас уг сонгуульд нэр дэвшигчдийн нэрс ч эхнээсээ тодорхой болоод буй. Тэдний дунд Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг багтаж буй юм.

О.Номинчимэг нь “Номин энд Адвокатс” ХХК-ийн захирал, УИХ-ын Тамгын газрын Тэргүүн дэд дарга, УИХ-ын даргын зөвлөхөөр ажиллаж байгаад Х.Нямбаатарыг Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилогдмогц одоогийн албандаа томилогдсон билээ.

 

Олон нийтийн дунд түүнийг УИХ-ын дарга Г.Занданшатарын фракцийн хүн гэсэн яриа байдаг ч тэрээр нөхрөөрөө дамжин, Х.Нямбаатар, П.Сайнзориг нартай бага залуугийн найзууд юм байна.

 

Тэрээр Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийг нэгтгэсэн УИХ-ын 10 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшихээр төлөвлөж байсан ч энэ бодол нь өөрчлөгдсөн гэнэ. Учир нь түүний нэр хүнд судалгаагаар маш муу гарсан бөгөөд үүнийгээ ч мэдсэн О.Номинчимэг намын жагсаалт руу зүтгэж эхэлсэн байна.

Үүнд нь Ерөнхий Сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн ойрын хүн, Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар найз нь гол үүрэг гүйцэтгэж буй аж.

 

Э.Мягмар

sonin.mn