84-р сургуулийн цонхоор сурагч унасан хэргийг шалгаж байна гэв
2024/04/23
84-р сургуулийн 4 давхрын цонхноос дунд ангийн охин хүүхэд унаж бэртжээ. Хүүхдийн биеийн байдал ямар байгаа нь одоогоор тодорхойгүй бөгөөд түргэн тусламж ирж сурагч хүүхдийг авч явсан гэх мэдээлэл цахим орчинд гарсан.
Энэ талаар Цагдаагийн ерөнхий газраас тодруулахад,
Цагдаагийн байгууллагад энэ оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 11 цагийн үед Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны 4 давхраас хүүхэд унасан" гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Дуудлага мэдээллийн дагуу шалгахад 14 настай, эмэгтэй сурагч толгой нь эргэж, дотор муухайрсны улмаас цонхоор агаар амьсгалах үедээ толгой нь эргэж унасан гэх нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдоод байна.
Хохирогч эмнэлгийн туслалмж авсан. Үргэлжлүүлэн шалгалтын ажиллагаа хийгдэж байна гэж мэдээлэл өгөв.
DR. ADITYA · 2024/04/29