УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг 1998 оны 10-р сарын 02-ны өдөр нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1-р хороо 4-р байрны 42 тоотод олон удаа хутгалж хөнөөсөн хэрэг гарав. 

Энэ хэрэгт олон хүнийг гэрчээр дуудаж, тайлбар авсан байдаг. Тухайлбал УИХ-ын гишүүн асан С.Дэмбэрэл, Эрүүл мэндийн сайд асан  Ш.Батбаяр нар мэдүүлэг өгсөн байдаг.

С.Дэмбэрэл: Би талийгаачтай 10 дугаарын сарын 01-ний өдөр 16 цагаас 22 цаг хүртэл шатар тоглосон. Анх тоглоход нилээн хүмүүс байж байгаад дараа нь хоёулханаа үлдсэн байсан. Шатар тоглож байхдаа С.Зориг намайг ерөнхий сайд болгох гэнэ, яахав гэхэд нь би бол гэж хэлсэн. С.Зориг тэгж ярьж байхдаа Эрдэнэтийн Отгонбилэг, Төрийн өмчийн хорооны дарга З.Энхболд нарыг  өөрчилнө гэж ярьж байсан. Маргааш өглөө 11 цагийн орчим би утсаар яриад яаж байна гэж асууж байсан. Мөн намайг ажил дээр хүрээд ир шатар тоглоё гэж хэлсэн. Тэгэхэд нь би за за гэж байсан боловч орой нь Дархан явах ажил гараад очиж чадаагүй. Ингээд би маргааш өглөө нь алагдсан талаар мэдсэн. Талийгаач надтай 9911.... гэсэн миний дугаар руу залгаж ярьсан. Маргааш өглөө нь гэсэн энэ утас руу залгаж ярьсан. Би өөрөө залгаж яриагүй. Энэ хэргийн талаар сонсож мэдсэн зүйл алга байна. Би улс төрийн оролцоотой байх гэж боддог. Би тэдний гэрт нэг зун очиж хоол идэж байсан. Б.Булганыг танина. Б.Булган их нялуун хүүхэн байсан...” гэж мэдүүлж байжээ.

Гэрч Ш.Батбаяр: ... 1998.10.02-ны өдрийн орой 22:50 цагийн орим болов уу Нөмрөг хадны цуурай гэдэг кино үзээд дуусаад унтах гэж байхад гэрийн утас дуугараад авахад Б.Булган яриад нүүрэндээ баг зүүсэн хоёр хүн орж ирээд С.Зоригийг хутгалчихаад явчихлаа гэж хэлэхээр нь тэгээд яаж байна, хаана нь хутгалсан юм бэ гэж асуухад Б.Булган гэдсэн нь хутгалсан юм шиг байна. Бөөн цус болсон, түргэн дуудчихсан гэж хэлэхээр нь би гэмтэл дээр аваад ир гэж хэлсэн. Тэгээд би тэр дор нь 2-р эмнэлгийн түргэн рүү ярьж асуухад  тэнд дуудлага өгөөгүй байсан. Хотын түргэн рүү ярьж асуухад дуудлага авсан явж байна гэж хэлж байсан. Цагдаагийн газраас асуухад дуудлага  авсан бид явж байна гэж хэлж байсан. Тэгээд би гэмтэл рүү ярихад С.Зоригийг авчраагүй, мэдэхгүй гэж хэлэхээр нь бэлдэж бай, би очлоо  гэж хэлээд машинаа асаагаад гэмтэл дээр очсон. Тэнд очиход ирээгүй байхаар нь хагалгааны эд зүйл бэлдүүлээд 3-5 минут болоод эргээд түргэн рүү залгахад С.Зориг нас барсан юм шиг байна гэж хэлсэн. Тэгэхээр нь гэрт нв яваад очиход цагдаа түргэн ирчихсэн орц нь харанхуй байсан. Гэрт нь ороход коридорт нь нил цус болчихсон, цусан дунд талийгаач дээшээ хараад хэвтэж байсан. Би дээгүүр нь алхаад орсон ба Б.Булган уйлаад угтсан. Намайг ороход ах С.Баяр, цагдаагийн хүн, түргэний эмч, хажуу айлын хүн бйсан. Би түргэний эмчээс чи хэдийд ирэв гэхэд дуудлага аваад 3 минутын дараа ирэхэд нас барсан байсан гэж хэлсэн.... С.Зориг ерөнхий сайдад нэр дэвшсэн бол шууд гарах байсан. Нам дотроос Да.Ганболдын фракцынхан эрс эсэргүүцэх байсан байх. Манай намаас ч гэсэн С.Зоригийг Бадамжунай, Бат.Батбаяр, Нарангэрэл нар дэмжиж байсан. Би энэ аллагыг Эгийн голтой  мөн албан тушаал дэвшихтэй холбоотой алсан гэж боддог.

2000.08.07-ны өдөр .... Би эрүүл мэндийн сайдын хувьд С.Зоригийн цогцост задлан шинжилгээ хийх комисс  томилчхоод өглөө нь Засгийн газрын хуралдаан хийхд хурандаа Д.Мөрөн задлан хийсэн  16 удаа хутгалагдаж нас барсан байна. Би түүнд  та нар яагаад задлан хийж байгаа юм бэ? Комисс томилоод хийх ёстой гэхэд хохирогчоос маргаан гаргаагүй тохиолдолд бид нар өөрсдөө  хийчихдэг юмаа гэж хэлсэн.  Би комисс томилоод тушаалын төсөл хийчхээл байсан. Юу яриад байгаа вм, өчнөөн хутгалуулж нас барчихаад байхад  гэж хэлэхэд Д.Мөрөн хариулт өгөөгүй юм. Үдээс хойш нь ЦЕГ-ын даргын шийдврээр комисстой задлан шинжилгээг дахин хийсэн. Комисстой задлангаар 16 биш 18 хутгалагдаж нас барсан болох нь тогтоогдсон. Задлан дуусаад гараад ирэхэд Даваажав үүдэн дээр  зогсож байсан ба өмнө орж зураг авъя гэхэд нь задлаг хийгээд, оёдол хийсний дараа зураг авахуулсан санагдаж байна. Даваажав плёнкоо өг гэхэд өөр зураг байгаа, дараа өгнө  гээд өгөөгүй ба дараа нь угаалгасан зураг өгөөд плёнкоо орхичиож гээд бас өгөөгүй. Би ярилцлага болон зуоаг тавих талаар Даваажавт материал огт өгөөгүй... Намайг очиход Б.Булган уйлаагүй, пааникт орсон юм харагдаагүй.

Э.Бат-Үүл гишүүн өмнө нь Чимидцэрэнг нас барахад моорогт оруулахгүй гээд уйлаад зуураад байсан Мөн оршуулган дээр нь ухаан алдаж унаад бид манайх руу оруулж түргэж дуудаж бөөн юм болсон. Би тэрэн шигээ санасан чинь С.Зориг агсны гэрт Э.Бат-Үүл ирээд яагаа ч үгүй юм даа. Би дотроо хоорондоо сайнгүй байсан юм байна даа гэж бодсон хэмээн мэдүүлжээ.

Өөрөөр хэлбэл гэрчүүдийн мэдүүлгээр сэжигтэй байж болзошгүй олон сэжүүр гарч ирж байгааг уншигч та тунгаан бодно биз ээ...

Үргэлжлэл бий...