Энэ баасан гарагаас эхлэн шатахуун түгээх зарим станцууудад АИ92 бензиний литр тутмын үнэ нэмэгдэн 1940 төгрөг болоод байна. 

Өнөөдрийн /2019*05*18/ байдлаар Петровис, Тэс петролиум зэрэг компаниуд АИ92 шатахууныг 1940 төгрөгөөр борлуулж байна. Нефть импортлогч компаниуд өнгөрсөн сар буюу 4 дүгээр сарын 8-нд мөн АИ92 бензинийн үнийг 50 төгрөгөөр нэмж 1790 орчим төгрөгөөр борлуулж байсан ч ийнхүү сар хүрэхгүй хугацааны дараа дахин ийн нэмжээ.