Амралтын өдрүүдийн цаг агаартай танилц
48 минутын өмнө

АМРАЛТЫН ӨДРҮҮДИЙН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭТЭЙ ТАНИЛЦ
2026 оны есдүгээр сарын 26-нд /БЯМБА/ төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, 27-нд /НЯМ/ баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
Салхи 27-нд буюу Ням гарагт баруун аймгуудын нутгийн зарим газраар секундэд 16-18 метр, зарим үед түр зуур секундэд 24 метр хүрч ширүүсэж шороон шуурга шуурна.
Ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарч, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0...-5 градус хүйтэн, өдөртөө +10...+15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +9...+14 градус, өдөртөө +20...+25 градус, бусад нутгаар шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +13…+18 градус дулаан байна.






