70 настай Виктор Фросински Беларусийн Пинск хотод амьдардаг жирийн нэг тэтгэврийн хөгшин. Үнэндээ тэр наснаасаа илүү залуу харагддаг.

Учир нь тэрбээр олон жилийн турш бие бялдаржуулах спортоор хичээллэж иржээ. Түүний хувьд байшингийнхаа ард тусгай тоноглол бүхий бие чийрэгжүүлэх дасгалын хэсэгтэй бөгөөд өглөө болон оройнд эндээ бэлтгэл хийдэг байна. 

Виктор өдөр бүр 30-40 минут төмөр өргөн дасгал хийдэг. Түүний дасгалын багаж, тоног хэрэгсэл нь ихэвчлэн гар аргаар хийсэн зүйлс юм. Тэрбээр 1971 оноос хойш бие бялдаржуулах спортод шимтэн орж өдийг хүртэл бэлтгэл сургуулилт хийсээр иржээ. Энэ хугацаанд нэг ч удаа тусгай тэжээл, уураг зэрэг бэлдмэл хэрэглэж байгаагүй гэнэ. 

Хоолны хувьд тэрбээр хүссэн зүйлээ л иддэг ба өдөрт 5-6 удаа дасгал хийдэг учир нь тэр бүр сөрөг нөлөө үзүүлдэггүй хэмээн ярьжээ. 

"Хүн бүр л завгүй байна гэж ярьдаг. Хэдийгээр мөнгөгүй байж болох ч хүнд ямар нэг зүйл хийх цаг гарч л байдаг. Хүн бүр хичээвэл цаг өөртөө гаргаж чадна. Энгийн жишээ бол өглөө эрт босч дасгал хий" хэмээ тэрбээр ярьжээ.