Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 2018-2019 оны хичээлийн жилийн зуны амралт ирэх долоо хоногоос эхэлнэ. 

БСШУСЯ-наас дараах хуваарийг дагуу I-II ангийн сурагчид 6 дугаар сарын 1-нээс, III-V ангийн сурагчдын хувьд 6 дугаар сарын 8-наас, VI-XII ангийнхан 6 дугаар сарын 15-наас эхлэн амарна.

Уг хуваарь нийслэл болон хөдөө орон нутгийн сургуулиудад ижил үйлчилнэ.