Монголын рок поп ертөнцөд өөрсдийн нэрээ тунхагласан "НИКИТОН" хамтлагийг сонсдоггүй хүн гэж өдгөө үгүй ээ. Тэд фэнүүддээ гэнэтийн бэлэг барьж энэ зуны хамгийн том тэсрэлтийг 25 жилийнхээ ойн баярын тоглолтоор хийхээр зэхсэн юм.

Энэ сарын 29-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд Никитогчуудтай хамтдаа дуулж, улиран одсон он жилүүдээрээ аялаж, уяран догдолж, баясан хөөрч өдрийн 12 цагаас шөнийн 00 цаг хүртэл хамтдаа доргиорой.

Никитон хамтлагийн үнэнч фэнүүдэд дуулгахад тус хамтлагийн албаны ёсны фэйсбүүк хуудсыг дагаснаар та бүхэн өдөр болгон зарлагдаж буй уралдааныг ялагч болж гэнэтийн бэлгийн эзэн болох боломжтой шүү. Түүнчлэн удахгүй болох гэж байгаа "Никитон-25" тоглолтдоо очих эсэхээ эвэнтэд нэгдэж мэдэгдээрэй илүү олуулаа цуглаж, амьд хөгжмийг мэдэрч баярлахыг залуустаа уриалж байна. Мэдээж эвэнтэд нэгдэхийг хүсвэл энд дараарай.