АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс М.Энхсайханыг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан нь Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгон, 461-р ангиас суллах шийдвэр гаргасан билээ. Тэрээр энэ тухай “461 ба 48/24” нийтлэл бичсэнийг уншигч та бүхэнд хүргэж байна.

461 ба 48/24

Хуучин цагт Ганц худаг нэртэй гяндан байдаг байлаа. Орж үзээгүй ч тус гяндангийн байранд нэгэн шүүх хуралд 90-д онд дуудагдан оролцож байснаа санаж байна. Олон Улсын байгууллагаас нэгэн удаа манай хорих газруудыг үзэж хараад хүний хамгийн энгийн эрхийг хангах, хоригдогсдод хүмүүнлэг хандах шаардлагатай байгаа тухай зөвлөмж өгсөн байдаг.

Тэр цагаас Хорих газрыг ардчилсан нийгмийн стандартад хүргэх их ажил эхэлсэн санагдаж байна. Шоронгийн барилгад их ч хөрөнгө зарцуулсан, энэ чиглэлээр төрөөс олон арга хэмжээ авсан. Үр дүн байнаа байна. Эрээн бараантай нийгэмд Хорих газар байхаас ч өөр аргагүй.

Гэхдээ Ганц худаг руу ачигдсан хүмүүсийн дотор хэлмэгдсэн хүн байдаг байсан тухай нэгэн цагдаагийн ажилтан ярьж байсан нь санаанаас гардаггүй юм. Говийн нэгэн аймгийн Цагдаагийн эрхэм Галт тэргэнд үл ялиг зөрчил гаргасан нэгэн залууг хашраах үүднээс Ганц худаг руу ачуулжээ. Тэнд очоод ганц нэг хоноод гаргачихна гэж бодсон гэсэн. 3 сарын дараа Ганц худагт ажлаар явж байхдаа санамсаргүй нөгөө залуутайгаа тааралдаж. Чи энд юу хийж яваа юм гэж? Асуув. Ахаа Та намайг ийш нь ачуулснаас би гянданд байгаа гэж цочирдуулсан тухай, яах ёстой вэ гэж улс төрч надад хүүрнэж байсан.
Одоо социализм биш л дээ Юм юм сайн тал руугаа их л өөрчлөгдсөн.
Ганц худаг гэх аймшиг айдас дагуулсан нэр аажмаар мартагдаж 461 гэдэг шинэхэн Хорих газар олонд хоногшжээ.
Энэ Хорих газрын үүдийг татах “завшаан” манай АТГ-ийн буянаар надад тохиолдов.

Би тэнд 24 цаг эрх чөлөөгөө хасуулав.

Миний өрөө нэг хүнийх байлаа. Хана туурга дээр урд өмнө энэ өрөөгөөр дамжсан хоригдлуудын сараачиж, сийлж үлдээсэн бичгийг сонирхон тэмдэглэж авав. Хамгийн ихээр анхаарал татсан үгсийг тэмдэглэж авснаа Та бүгдэд хүргэе.

– Ээж Тандаа хайртай

-Ээж минь хүүгээ өршөө

-Ээж Таныгаа хүү нь санаад байнаа

-Хөр цасан цав цайж түлээ модгүй даарваас, Хөдсөн дээлийн оронд хөдсөн дээл болж, Хүндэт буурал ээжийгөө нөмөрлөхгүй юм бол, Хүү нь болж заяасны хэрэг юусан билээ

Эрх чөлөөгөө хасуулсан хэн ч ээжийгээ эргэн санадаг юм байна даа гэж бодогдов.

Хэн нэгэнд зориулсан хараалын үг бололтой ” хүрээд ир, ороод ир, Жангаа ид” гэсэн бичвэр, бүр сийлбэрч байсан. “Төрийн минь Сүлд өршөө” гэж бичээд Хас тэмдэгээр чимэглэсэн бичвэрч байна.
Энэ бүгдийг бичихийн учир нь залуу үе маань энэ хаалгаар битгий ороосой миний үзэж харсныг шинэ үе маань мэдрээсэй гэсэн санаа юм.
Өглөө “Ээжээ, Ээжээ, ээжээ” гэж чангаар уйлах залуугийн дуунаар сэрлээ. Харуулууд “Дуугай бай гээд орос маягийн хараал үг хааяа хэлэх юм. Нөгөөх нь “би үхмээр байна, намайг алаад өгөөч” гэж чангаар мэгшинэ. Надад харагдахгүй ч чангаар сонсогдох тэр залууг тайвшруулах юмсан гэж бодсоор босов.

Хоол

Надад бол ихдэхээр орцтой хоол өгдөг юм байна. Өглөөний цайнд талх, хар цай өгөв. Хэдэн цаг болж байгаа талаарх мэдрэмж байдаггүй. Ямарч байсан Хоолны цаг болсон бололтой. Надад ихдэхээр харагдаад

Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ үзнэ үү