Ази Номхон далайн хэвлэл мэдээллийн өндөр түвшний форум боллоо
53 минутын өмнө
Ази, Номхон далайн хэвлэл мэдээллийн өндөр түвшний форум есдүгээр сарын 5-нд Гуандүн мужийн Шэньжэнь хотод нээгдэв.
ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, ХКН-ын Төв Хорооны Суртал ухуулгын яамны сайд Ли Шүлэй нээлтийн ёслолд оролцож, үндсэн илтгэл тавив. ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, Гуандүн мужийн Намын Хорооны нарийн бичгийн дарга Хуан Күньмин мөн оролцож, илтгэл тавилаа.

Дарга Ши Жиньпиний Ази, Номхон далайн нийгэмлэгийг байгуулах чухал санал нь Ази, Номхон далайн нээлттэй эдийн засгийг хамтран бүтээх, Ази, Номхон далайн бүс нутагт хамтын хөгжил цэцэглэлтийг дэмжихэд чухал удирдамж болж байна гэдэгт оролцогчид санал нэгджээ.
Форумд оролцогчид Ази, Номхон далайн бүс нутгийн хөгжил, хамтын ажиллагаа нь Ази, Номхон далайн хэвлэл мэдээллийн хэрэгслийн идэвхтэй оролцооноос салж болохгүй гэж үзсэн бөгөөд олон салбарын хамтын ажиллагааны ахиц дэвшил, ололт амжилтын талаар цогцоор нь мэдээлж, Ази, Номхон далайн бүс нутагт нээлттэй хөгжлийн таатай олон нийтийн санал бодлын орчныг бүрдүүлэх шаардлагатайг онцоллоо. Тэд мөн Ази, Номхон далайн бүс нутгийн ард түмэн хоорондын харилцан ойлголцол, найрамдлыг дэмжих зэрэг чиглэлээр хамтран ажиллахыг уриалав.
40 гаруй улс орон, бүс нутаг, түүнчлэн НҮБ-ын агентлаг болон олон улсын байгууллагуудын 400 гаруй төлөөлөгч форумд оролцжээ. Форумд Хятад болон гадаадын 16 хэвлэл мэдээллийн хэрэгсэл Ази, Номхон далайн хэвлэл мэдээллийн түншлэлийн хөтөлбөрийн бэлтгэл хороог байгуулав.






