УИХ-ын сонгуулийн үр дүн 2008 оны 07-р сарын 01-ний энэ өдөр эцэслэн гарав. Тухайн үед саналын хуудсыг гараар тоолдог байсан болохоор сонгуулийн дүн 2-3 хоног болж байж  гарсан хэрэг. 2008 оны УИХ-ын сонгуулийн дүнд  МАН ялсан юм.

Тухайн жилд нэр дэвшээд ялагдсан, гудамжны жагсагчид гэх Ж.Батзандан, О.Магнай нарт сонгуулийн дүн хүндээр тусав. Улмаар Буян Б.Жаргалсайхан тэргүүтэй хэд хэдэн нөхдүүдтэй хамт жагссан. Жагсаал нь хяналтаас гарч МАН-ын байрыг галдан шатааж, улсын хэмжээнд онц байдал зарлахад хүрч байв.

 Асуудлын гол нь 07-р сарын 01-ны хар өдрийн хариуцлагыг  хэн ч хүлээгээгүй. Учир нь тухайн үед бүгд “аалзны тор” шиг байсан болохоор нэг нь унах юм бол бусад нь уначих гээд байсан болохоор ийнхүү хэдэн биенээ хамгаалсаар өнөөдрийг хүрсэн.

Тухайн үед Ж.Батзанданг  шалгадгаараа шалгаад ял оноосон бол өнөөдөр Монголын төр нэг попоосоо салах байлаа. Өөрөөр хэлбэл Ж.Батзандан өнөөдөр нам дамжин попорч, хууль эрх зүй, шүүх засаглалийг үл тоож байна. Тухайлбал, гурван шатны шүүхээс ял авсан этгээдүүдийг олон нийтийн гарын үсэг цуглуулснаар суллахгүй гэдгийг тэр хүн мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Гэвч олон нийтээс оноо авахын төлөө хавтаст хэрэгт авагдаагүй асуудлаар улс төр хийсээр байгаа. Монголын түүхийг мэдэхгүй гэж санасан юм шиг дээрэмчин тонуулч нөхрийг баатарт өргөмжлөх гэх мэтээр Ж.Батзандан өнөөдөр бүрэн эрхийнхээ хугацаанд попорч болох хэмжээгээр попорч байна.

Энэ бүхнийг дурдахын учир гэвээс хэн нэгний попорлотын золиос нь ард түмэн, хууль, шүүх засаглал байж болохгүй гэдгийг олон нийтэд сэрэмжлүүлж байгаа хэрэг.

Ж.Батзандан тэргүүтэй хүмүүсийн эхний попролтоор таван хүний амь нас эрсдэв. Дараагийн попролтоор М.Энхболдыг “татан буулгав”. Дараагийнхаар нь олон нийтийг айдаст автуулах зорилгоор Үндэсний телевизээр бичлэг үзүүлэв. Хэргийг шалгаж дуусаагүй байхад хавтаст хэргийг олон нийтэд дэлгэж “гэмт хэрэг” үйлдэв. Одоо шүүгч нарыг татан буулгана гэж үзэж байна. Дараа жил сонгууль болно. Ж.Батзандан шинэ нам байгуулж өөрөө даргаар нь сууж байна. Тэгэхээр дараа жилийн сонгуулиар Ж.Батзанданг битгий попроосой. Попорлоо гэхэд ард түмэн түүнд нь битгий автаасай. Автах юм бол 11 жилийн өмнөх энэ хар өдрийн алдааг давтах ойрхон байгааг сэрэмжлүүлж байна.