Аргын тоолын 21. Билгийн тооллын 21. Үл зохилдох барилдлагатай цагаан барс өдөр. Өглөө нар 05:54 минутад мандан, орой 19:55 минутад жаргана.

Уг өдөр нохой жилтний ажил үйлс бүтэмжтэй сайн бөгөөд могой, морь жилтэнд сөрөг муу нөлөөтэй тул бүхий л үйлд хянамгай хандаж, элдэв гэнэтийн гай барцдаас сэргийл. Эл өдөр хорт муу зуршлаасаа татгалзах, муу нөхдөөс зай барих, хот тосгоны суурь тавих, хараал зүхлийг дарах, бүтээн байгуулалтын шав тавих зэрэг үйлд сайн. Эм найруулах, золиг гаргах, бөөгийн үйл үйлдэх, мод таслах зэрэгт муу. Аян замд одогсод чанх хойш мөрөө гарга. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Үсээ засуулбал өвчин эмгэг ирнэ.