Иргэд аялж, зугаалж байхдаа анхаарал болгоомж алдсаны улмаас гэмтэх тохиолдол гарсаар байна. Тухайлбал, өчигдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Улаан багийн “Улаан цутгалан” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 154 км, сумын төвөөс хойд зүгт 27 км-т/ тус аймгийн Арвайхээр сумын Рашаант багийн 8 дугаар гудамжинд оршин суугч иргэн Б /18 настай, эрэгтэй/ 8 метр хадан хясаанаас зураг авахуулах гэж байгаад унаж зүүн хөлийн шилбэний ясаа хугалсан  байна. Энэ тухай мэдээлэл онцгой байдлын газарт 08.21-ний өдрийн 13:20 цагт ирсэн бөгөөд тус сумын эрүүл мэндийн төвийн 2 эмч, 1 ажилтан, 1 автомашинтайгаар тээвэрлэн аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд 08.22-ны өдрийн 03:30 цагт шилжүүлэн хэвтүүлсэн байна. 

Тиймээс иргэд анхаарал болгоомжтой байж, болзошгүй эрсдэлээс сэргийлнэ үү.