Монгол дахь Америкийн худалдааны танхим тав дахь удаагийн Америкийн өдрүүд  үзэсгэлэн худалдааг Монгол дахь АНУ-ын Элчин сайдын яамтай хамтран өнгөрсөн бямба, ням гарагуудад Мишээл Экспо төвд амжилттай зохион байгууллаа.

Энэхүү үзэсгэлэнд Herbalife Nutrition, Levi’s, MSM зэрэг Америк бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг борлуулдаг аж ахуйн нэгжүүд оролцлоо. Энэ жилээс эхлэн Монгол компаниуд ч энэхүү үзэсгэлэнд оролцож эхэлсэн нь онцлог байлаа.

Америкийн өдрүүд үзэсгэлэнгийн нэг онцгой хэсэг нь Herbalife Nutrition компанийн футуристик хэв маягаар загварчилсан павильон байлаа. Үзэсгэлэнгийн зочид Herbalife Nutrition-ы павильоноос компанийн бүтээгдэхүүнүүдтэй танилцахаас гадна шоколад, ванил, ойн жимс зэрэг долоон өөр төрлийн амттай “Формула-1” коктейлийг амталсан юм. Формула 1 уургийн коктейль нь дэлхийн хоол орлуулагч коктейлиуд дундаа номер нэг брэнд ба үйлчлүүлэгчдэд бэлтгэхэд хялбар, эрүүл, тэнцвэржүүлсэн хоол болж очдог. Үзэсгэлэнгийн үеэр Herbalife Nutrition компанийн гишүүд эрүүл, идэвхитэй амьдралын хэв маягт уриалсан бүжгийн флаш мобийг зохион байгуулсан.

Herbalife Nutrition компанийн тухай

Herbalife Nutrition олон улсын хүнс шим тэжээлийн компани нь 1980 оноос эхлэн хүнс шим тэжээлийн бүтээгдэхүүн болон хөтөлбөрүүдээр дамжуулан хүмүүсийн амьдралыг өөрчлөх эрхэм зорилго тавин, хүнс шим тэжээлийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. Herbalife Nutrition компани, бие даасан гишүүдийн хамтаар дэлхий дахинд тулгамдаж буй шим тэжээлийн дутагдал, таргалалт, хүн амын хөгшрөлт, эрүүл мэндийн зардлын өсөлт мөн бүх насныхны хувийн бизнес эрхлэлтийн асуудлыг шийдвэрлэхээр зорьж байна. Herbalife Nutrition компани нь хэрэглэгчиддээ өөрийн үйлдвэрт үйлдвэрлэсэн өндөр чанартай, шинжлэх ухааны үндэслэл, судалгаан дээр бүтсэн бүтээгдэхүүнүүд санал болгодог.

Түүнчлэн хэрэглэгчиддээ бие даасан гишүүдийн тусламжтайгаар ганцаарчилсан сургалт, зөвлөгөө өгч, мөн тэднийг дэмжих хүрээлэл, хамт олон бий болгон эрүүл, идэвхтэй амьдралд уриалдаг.

Herbalife Nutrition компанийн нэмэлт шим тэжээлийн жин зохицуулах, эрч хүч сэргээх, фитнесийн болон хувийн арчилгааны бүтээгдэхүүнүүдийг дэлхийн 90 гаруй улс оронд зөвхөн тус компанийн бие даасан гишүүдээр дамжуулан худалдан авах боломжтой.

Herbalife Nutrition компани нийгмийн хариуцлагын хүрээнд эмзэг бүлгийн хүүхдүүдэд сайн шим тэжээл хүргэх зорилгоор Herbalife Nutrition Шим Тэжээлийн Сан (HNF), CASA Herbalife хөтөлбөрүүдийг дэмжин ажилладаг. Түүнчлэн Herbalife Nutrition компани нь дэлхийн хэмжээнд 200 гаруй баг, тамирчид, спортын арга хэмжээг ивээн тэтгэдэг.

Herbalife Nutrition компани нь дэлхий дахинд ойролцоогоор нийт 8300 ажилтантай бөгөөд компаний хувьцаа Нью-Йоркийн хөрөнгийн бирж (NYSE: HLF) дээр борлуулагдаж, 2017 онд ойролцоогоор 4.4 тэрбум ам.долларын цэвэр борлуулалт хийсэн юм.

Та дэлгэрэнгүй мэдээллийг Herbalife.com эсвэл IAmHerbalife.com вэбсайтуудаар орж авна уу.

Herbalife Nutrition компани нь мөн хөрөнгө оруулагчдыг тусгай харилцах вебсайт болох ir.herbalife.com хаягаар зочлохыг урьж байна. Энэхүү вебсайт дээр санхүүгийн болон бусад мэдээлэл тогтмол шинэчлэгддэг.