Маргааш "Эпштейний сонсгол" болно
58 минутын өмнө

Жеффри Эпштэйн 2019 онд хүүхдийн хүчирхийллийн хэргээр ял сонссон бөгөөд бэлгийн мөлжлөгийн хэрэгтэн байсан түүнтэй нэр холбогдсон улс орнуудын төрийн албан тушаалтнуудын файл, материалууд ээлжлэн задарсан. Манай Монголын нэр бүхий улстөрчидтэй, тухайлан хэлвэл экс ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Х.Баттулга нартай холбоотой илэрцүүд ч гарч ирсэн байдаг.
Улмаар Ж.Эпштейнтэй холбогдсон Монголын улстөрчид, түүнийг тойрсон асуудлаарх нээлттэй сонсголыг 2026.10.07-нд буюу болно.
Өчигдөр Хууль зүйн байнгын хорооны үеэр тус сонсголыг санаачилагч Б.Баярбаатар "Хоёр хоногийн дараа нэг сонсгол хийх гэж байгаа. Үхсэн хүнийг шүүх гэж байна гээд түмний дунд элэг доог болж байна, би. Гэхдээ манайх Эпштейнээр сонсгол хийх гэж байгаа 20 дахь улс болж томъёологдож байна. Би гурван сэдвээр энэ асуудалд хандаж байгаа.
Нэгдүгээрт, Энэ асрамжийн газар чинь хүүхэд үрчлүүлэхдээ ямар нэгэн бичиг баримт хөтөлдөггүй, араас нь санал санаачилга тавьдаггүй юм байна. Тэр Хану гэж галзуу солиотой нь мэдэгдэхгүй нөхөр "өнчин охиноор порно кино хийнэ" гээд ярьж байгаа нь буруу биш юм байна.
Хоёрдугаарт, Энэ хүний нөлөөллөөр Дубайн гэрээ хийгдэж өнөөдөр Монгол улс өдөрт 10 тэрбум ам.долларын хүүнээс хүүгийн өр зээлэнд ороод явж байгаа юм байна. Яагаад Монгол улсыг энэ хүн сонирхох болсныг судлаад үзэхэд ердөө л байгалийн баялаг.
Гуравдугаарт, Тусгаар улсын төрийн сонгууль, төрийн нууц гэх зүйл байхгүй болчихсон юм байна. Зүгээр хоёр хүний мэйлийн харилцаа дээр нууцын тамгатай бичгүүд нь дур зоргоороо илгээгдсэн байх жишээтэй. Үүн дээр манай хууль хяналтынхан яагаад ажиллаагүй юм, юу нөлөөлсөн юм.
Дээрх үндсэн гурван сэдвээр ярина. Иргэний нийгмийн байгууллагууд, төрийн захирагааны байгууллагууд оролцоорой. Бидний зөрчигдөж байгаа эрхийн асуудал шүү, цаашлаад бидний үр хүүхдийн эдлэх эрхийн асуудал шүү" хэмээн ярьсан юм.







Зочин · 35 минутын өмнө
Daisogiin munhtsetseg 75oni tuulai jiltei boovnii nuh