"60 тэрбумын схем"-ийг боловсруулагчдын нэг нь Г.Доржзодов өөрөө болох нь нотлогджээ
2019/08/26
АТГ, ЦЕГ, Тагнуулын Ерөнхий Газрын хамтарсан ажлын хэсэг МАН-ын дарга асан М.Энхболд, Нийслэлийн МАН-ын хорооны дарга асан Ц.Сандуй, Нийслэлийн МАН-ын хорооны гишүүн асан А.Ганбаатар нарт холбогдох “60 тэрбум”-ын схемийг боловсруулах хэргийг шалгаж, мөрдөн байцаалт явуулж дууссан билээ.
Улмаар дээрх нэр бүхий этгээдүүдэд Эрүүгийн хуулийн 19.2-т заасанчлан “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, саатуулах” зүйл заалтаар яллагдагчаар татах хүсэлтээ өнгөрсөн 8-р сарын эхээр прокурорт хүргүүлсэн юм.
Мөрдөн байцаалтын явцад хэд хэдэн зүйл тодорхой болсон байна.
"60 тэрбумын схем"-ийг боловсруулах үйл явц 2014 онд болсон аж. Энэ үед Ц.Сандуй Нийслэлийн МАН-ын хорооны даргаар, А.Ганбаатар нь Нийслэлийн МАН-ын хорооны даргын зөвлөх, Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгч, "Шинэ Монгол хаад" ХХК-ий Ерөнхий Захирал, Г.Доржзодов нь "Шинэ Монгол Хаад" ХХК-ий стратеги хариуцсан захирлаар тус тус ажиллаж байсан бөгөөд Ц.Сандуйд Нийслэлийн МАН-ын хорооны НИТХ-ын 2016 оны сонгуульд хэрхэн оролцох стратеги, төлөвлөгөөг боловсруулж, тухайн үед МАН-ын дарга байсан М.Энхболдод танилцуулах шаардлага гарчээ.
Улмаар төлөвлөгөөг А.Ганбаатар, Г.Доржзодов нар Ц.Сандуйгийн удирдлага дор гардан боловсруулсан байна. Тэдэнд Ц.Сандуйгийн эгчийн хүүхэд болох н.Өлзий гэгч тусалжээ.
Улмаар тэд Нийслэлийн МАН-ын хорооны 2016 оны НИТХ-ын сонгуульд оролцох стратеги төлөвлөгөө буюу "60 тэрбумын схем" гэгчээ МАН-ын дарга байсан М.Энхболдод танилцуулсан бөгөөд төлөвлөгөөтэй танилцсан М.Энхболд батлах буюу хэрэгжүүлэх зөвшөөрөл огт өгөөгүй аж.
Иймээс Ц.Сандуй, А.Ганбаатар "60 тэрбумын схем"-ыг боловсруулсан Г.Доржзодовт ямар ч мөнгө өгөөгүй төдийгүй нэгэнт схем хэрэгжихгүй болсон тул түүнийг стратегийн зөвлөхийн ажлаас нь халжээ. Үүнд нь өширхөж, гомдсон Г.Доржзодов УИХ-ын 2016 оны сонгуулийн үеэр "60 тэрбумын схем"-ийг М.Энхболдод танилцуулах үеийн бичлэгийг хэсэгчилэн дэлгэсэн аж.
Г.Доржзодов "60 тэрбумын схем"-ийг боловсруулагчдын нэг болох нь түүний өөрийнх нь дэлгэсэн бүтэн бичлэгээр нотлогдож буй бөгөөд тэрээр энэ үеэр төрийн албыг зарах санаархлыг ердийн л таксаа төлж буй хэрэг, үүнийг заавал Монголд хэрэгжүүлэх ёстой, Европын олон оронд ийм жишиг байдаг хэмээн М.Энхболдод тайлбарладаг юм байна.
Н.Болд
sonin.mn
зочин · 2019/08/28
Доржзодов анхаасаа үнэндээ шог гар байсан
Зочин · 2019/08/26
ЭНХБОЛД ХУЖААГИЙН ЭРЛИЙЗЭЭ ЧИ ӨС ХОНЗОНГООР ДОРЖЗОДОВЫГ АТГ ПРОКУРОРООР БУРУУТГУУЛЖ БАЙНА ДАА ЧАМД ЕС ЗҮЙ ГЭЖ БАЙНА УУ
Ард түмэн · 2019/08/26
МОНГОЛ УЛСЫН ТӨР ЗАСГИЙГ ЛАНГУУН ДЭЭР ЗАРАХ ГЭСЭН 60ТЭР БУМЫНХАНЫГ ИЛЧИЛСЭН ХҮНИЙГ ӨӨРИЙГ НЬ БУРУУТГАДАГ ИЙМ ПРОКУРОР ШҮҮХ ЦАГДАА АТГ БАЙГААД ЮУ ХИЙХ ВЭ ДАРГА НАРЫН ТӨЛӨӨ ҮЙЛЧИЛДЭГ ШҮҮХТЭЙ ПРОКУРОРТОЙ ХҮЧНИЙ БАЙГУУЛАГТАЙ БАЙГААД ЮУ ХИЙХ ВЭ АРД ТҮМЭНИЙГ ЯЛЛАДАГ
Зочин · 2019/08/26
Ганбаатар Сандуй 2 Хөлдүүд зөвшөөрүүлчээд Ми-д танилцуулхаар шийдсэг зургийг яагаад тавьхаа больчихвоо
zochin · 2019/08/26
heregjeegui ch geh shig hergees multrah yamaa olj dee bas dorjzodovoos ushuu avah argaa bodoj oljee ta nariin hergiig ingej jonhuu bolgodog sots. ueiin teneglel chini hezee duusah yam be es surtahuun gej bn uu ugui yu
matilda · 2019/08/26
Zochin · 2019/08/26
Odoo iim yom tabiad yadgiin be, 60 terbumiin yr dynd baaxan yauch said boloo biz dee, Bold gej xaanaas garch irsen byldyych be
иргэн · 2019/08/26
Хамар Ганболдын хэлснээр ХҮН-ий Доржханд гэгч пакистан царайлсан жулик 60 тэрбумын схемийг анх санаачлсан гэдэг.
Zochin · 2019/08/26
Yum vneneeree saihan
доржзодов · 2019/08/26
Хэрэв энэ маягаар толгой угаасан пиараа зогсоохгүй бол яагаад надад хэд хэдэн удаа зохиомол эрүүгийн хэрэг үүсгэсэн, сонгуулийн үеэр бохир кампанит ажил санхүүжүүлсэн, баривчлах оролдлого хийсэн гээд хөвөрч өгнө шүү дээ. Хэн яаж зохиож бгааг сонсох бол: dorjzodov.org/40min/