Бүх нийтээрээ бөөн бөөн өрөнд орсон өглөө
2019/09/13
Та биднийг төлөөлөн УИХ-д сууж буй гишүүд нэг л өглөө та биднийг бөөн бөөн өрөнд оруулав. Тодруулбал УИХ-ын 2019 оны ээлжит бус чуулганы өчигдрийн хуралдаанаар хэд хэдэн зээл, тусламжийн асуудлыг хэлэлцэж батлав.
Ингэснээр та биднйи татварт төлсөн мөнгөөр дараах бөөн бөөн өр зээлийг дарах юм. Ингээд бүх нийтээрээ ямар өрөнд орсныг хамтдаа харцгаая.
- Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк (АХБ)-тай 2017-2020 онд хамтран ажиллах стратегийг тохирч, санхүү, хөдөө аж ахуй, санхүү, боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, байгаль орчны хамгаалал, нийгмийн сапбаруудад хамтран ажиллахаар харилцан тохиролцсон байна. Дээрх салбаруудын хүрээнд Азийн хөгжлийн банкнаас 2019-2020 онд Монгол Улсад 334.0 сая ам.долларын санхүүжилтийн эх үүсвэрийг хуваарилсан бөгөөд үүнээс АХБ-ны энгийн эх үүсвэрээс 252.0 сая, Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй энгийн эх үүсвэрээс 82.0 сая ам.долларын зээлийн санхүүжилт олгохоор төлөвлөөд байгаа аж. Монгол Улсад хуваарилагдсан зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэх төслүүдийг тодорхойлохдоо эдийн засгийг төрөлжүүлэх, бизнесийн орчинг сайжруулах, нийгмийн хамгааллын салбарын тогтвортой байдлыг хангах, ажлын байр бий болгох зэрэг үндсэн чиглэлийг баримталж, хүнсний ногооны тариалалт, усалгаатай газар тариаланг дэмжих, хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн нэмэлт санхүүжилт, бүс нутгийн замыг сайжруулах нэмэлт санхүүжилт, эдийн засгийн чөлөөт бүсийг хөгжүүлэхээр таван төслийг тохирч, “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-т тусгасан байна. УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр соёрхон батлах тухай хуулийг баталлаа.
- Уур амьсгалын ногоон сангийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын төлбөрийн чадварт нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл төсөл”-ийн Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Төслийг хэрэгжүүлснээр төлбөрийн чадварт нийцсэн, байгаль орчинд ээлтэй 10,000 өрхийн орон сууцыг барих, гэр хорооллыг дахин төлөвлөх хөтөлбөрийг дэмжих, ногоон байгууламжийг бий болгох, ингэснээр агаар болон хөрсний бохирдлыг бууруулж, гэр хорооллын иргэдийн амьдрах орчныг сайжруулна үзэж байгаагаа Сангийн сайд Ч.Хүрэлбаатар төслийн талаар танилцуулахдаа дурдлаа. Уг төслийг Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж байгаа “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр"-ийн 1, 2 дугаар үе шаттай уялдуулан Баянхошуу, Сэлбэ, Дамбадаржаа, Дэнжийн мянга дэд төвүүдэд хэрэгжүүлэх урьдчилсан төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж. Мөн төслийг Уур амьсгалын ногоон сангийн 95 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээл, 50 сая амдолларын буцалтгүй тусламж, Азийн хөгжлийн банкны 80 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл болон Дэвшилтэт технологийн сангийн 3 сая ам.долларын буцалтгүй тусламжийн эх үүсвэрээр тус тус санхүүжүүлэх юм байна. Уур амьсгалын ногоон сангийн зээлийн хүү нь 0.25 хувь бөгөөд зээлийн хугацаа нь 40 жил, үүнээс эхний 10 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөнө. Тус зээлийн эх үүсвэр нь нэн хөнгөлөлттэй нөхцөлтэй буюу хамгийн таатай нөхцөлтэй зээл гэж төсөл санаачлагчид үзжээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хууль батлагдсан юм.
- Засгийн газраас 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Экспортын зээлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг соёрхон батлах асуудлыг хэлэлцсэн. Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хооронд 50 сая еврогийн зээлийн ерөнхий хэлэлцээр”-ийг 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр гарын үсэг зурж байгуулаад байгаа аж. Энэхүү зээлийн ерөнхий нөхцөл нь зээлийн эргэн төлөгдөх хугацаа 7 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 2 жил юм байна. Олон улсын валютын сангийн аргачлалаар энэхүү зээлийн хөнгөлөлтийн түвшин 17.42 хувь байгаа бөгөөд Монгол Улсын Өрийн удирдпагын тухай хуулиар хөнгөлөлттэй зээлийн ангилалд хамаарч байна. Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх төслүүдийг хоёр улсын Засгийн газар цаашид тохиролцох бөгөөд эхний ээлжинд Онцгой байдлын ерөнхий газарт гал унтраах машин, тоног, төхөөрөмжийг нийлүүлэхээр төлөвлөж байна гэж Сангийн сайд танилцуулгадаа дурдсан.
- Монгол Улсын Засгийн газар, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулсан “Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг соёрхон батлах асуудлыг хэлэлцлээ. Монгол Улс нь Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ)-ны гишүүнээр 2000 онд гишүүн, 2006 онд зээлжих эрх бүхий бүрэн эрхт гишүүн болжээ. ЕСБХБ-ны Монгол дахь үйл ажиллагаа 2017 он хүртэл бүхэлдээ хувийн хэвшилд чиглэсэн байсан бөгөөд ЕСБХБ-ны Монгол Улстай хамтран ажиллах стратегийн баримт бичгийг 2017 оны 06 дугаар сард баталсан байна. Ингэснээр тус банкнаас Монгол Улсад хуваарилагдсан зээлийн эх үүсвэр, хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг тусгасан “Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр”-ийг зарим гишүүн орнуудын адил байгуулж, Монгол Улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлэх төслүүдийг багцлан үр дүнтэй түргэн шуурхай батлуулах боломж бүрдээд буй аж. “Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр”-ийн хүрээнд нийт 300 сая ам.долларыг олгох бөгөөд эргэн төлөгдөх хугацаа 10-18 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 3-5 жил байх аж. “Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр”-ийг Олон улсын гэрээний тухай хуулийн дагуу УИХ-ын нэгдсэн чуулганаар соёрхон батлуулах шаардлага бий болсон хэмээн Сангийн сайд танилцуулсан юм.
Өртэй улс маань дахин нэмж дөрвөн зээл авч байгаагаас уншигч та өөрийн дүгнэлтээ хийнэ үү...
skot · 2019/09/14
bid tsoohvvleeshdee amerikt hangalttai shingene. end amidral ilvv goe bn
ard · 2019/09/14
gadaad garch amidarch bgaa zaluuchuud butsaad ulsdaa niigemdee ireh durgvi bdgiim. tendee ger bvl bolj vr hvvhdvvd ni gadaadiin irgen bolj bga tiim bolhoor ailtgvi. aliin bolgon guilgachin ami zuuj amidrah yum be
ard · 2019/09/14
gadaad garch tsagaachilya ard tvmeen gadaadaas irgenshil hvsej arai oor shudraga amidraliin batalgaatai orond amidarie. vr hvvhdee bodsonch iim ireedvigvi batalgaagvi niigemd yaaj amidarnaa.